Кристиано Роналдо : -Би Иринад сайн сайхныг хүсэж байгаа
2015-01-22 18:33
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо Орос бүсгүй Ирина Шейкээс салсан гэдгээ өөрийн биеэр баталгаажууллаа.

Роналдо: -5 жилийн болзооны дараа Ирина Шейк бид хоёрын харилцаанд төгсгөл ирсэн. Энэ алхмыг хийх нь бидний аль алинд маань тустай гэж бид үзсэн. Би Иринад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байгаа хэмээн ярилаа.
Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Кристиано Роналдог ”Реал Мадрид ТВ”-ийн нэвтрүүлэгч бүсгүй Лусиа Виллалонтой болзож эхэлсэн гэсэн байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
