solongonews
Үндэстний орны соёл урлагийн үйлчилгээг сайжруулна
2015-03-08 10:10
Бүх улсын ардын төлөөлөгч, Баяннуур хотын үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэнгийн дэд дарга Жян Лань олон жилийн турш үндэстний дуу бүжиг жүжгийн талаарах өөрчлөлт хөгжилтийн асуудлыг анхаарсаар ирэв.

Тэрээр “Урт хугацааны турш, улсаас зохион байгуулсан уран сайхны бүлгэмээс нам ба улсын төрийн бодлогыг ухуулах, үндэстний соёл урлагийг хамгаалан хөгжүүлэх, орны гадаадад соёлын солилцоо хийх зэрэг талд маш чухал үйлдэл үзүүлсээр иржээ. Гэвч одоохонд үндэстний орны соёл урлагийн хүрээлэн соёл урлагийн солилцоо хийх ба шинийг бүтээх ажлаа өрнүүлхэд маш бэрхшээлтэй байна. Хил хязгар орны үндэстний цөөнхий нутгаар эдийн засгийн хөгжил сайн биш бөгөөд соёлын байгуулалтын талаар эрчимтэй биш, хөрөнгө оруулалт бага, засгийн газрын дэмжлэг бага байдаг болохоор, урлагийн бүлгэм хөдөө орон нутагт тоглолт гаргах зэрэг үйлчилгээ багассан байна. Одоо соёлын байгууламжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх шаардлага ёсоор, төрийн өмчийн соёл урлагийн бүлгэмийг аж ахуй тийш хувируулан өөрчилж бий” гэлээ.

Эдгээр асуудалд чиглүүлж, төлөөлөгч Жян Лань үндэстний цөөнхийн орон төрийн өмчийн соёл урлагийн бүлгэмийг олон нийтийн соёлын үйлчилгээний системд оруулж, соёлын ордон, номын сан, музейг төлбөргүй нээлт болгох аргыг ашиглан, олон нийтийн асрамжийн чанартай тоглолтод нөхөн олговор олгох арга тогтоон хэрэгжүүлж, олон нийтийн соёлын үйлчилгээний үүрэг чадавхыг гүйцэд бадруулах хэрэгэтй. Үүний хамт баруун бүс нутгийн хил хязгар нутгийн үндэстний цөөнхийн орны бодит байдалд нийцсэн соёлын үйлсийг хөгжүүлэх төрийн бодлого боловсруулж, баруун бүс нутгийн соёлын аж үйлсэд дэмэлэг үзүүлэх хэрэгэтй байна гэх санаал өглөө.

Зохиогч: Бао Жиньшань, Сурнаа, Д.Зоригт
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл