solongonews
Манжуур боомтын гадаад худалдаа 22 улсыг хамрав
2015-01-23 19:19
Манжуур боомтын экспорт импортын гадаад худалдаа нь Ази, Европ, Америкийн 22 улс орнуудыг хамарсан байна.

        Өнгөрсөн нэг жилд Манжуур боомтын экспорт импортын гадаад худалдаа нь Ази, Европ, Америкийн 22 улс орнуудыг хамарсан байна. Үүнд: Орос, Монгол, Беларус орнуудаас гадна Европын Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Португали, Бельги, Испани, Швейцари зэрэг хөгжингүй улс орнууд багталцсан ба Казахстан, АНУ, Канад, Сингапур, Япон, Солонгос, Энэтхэг болон Дундад улсын Хонг Конг зэрэг Манжуур боомттой нэлээд урт хугацааны арилжаа худалдааны харилцаа холбоотой улс орон, бүс нутгууд ч багтсан байдаг.
        Статистик дүн шинжилгээнээс үзэхэд Орос, Япон, Солонгостой хийсэн гадаад худалдаа нь экспортын нийт өртгийн 93.4 хувь, 3.96 хувь, 0.95 хувийг эзэлж, экспортын бүтээгдэхүүн нь жимс, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, модон бүтээгдэхүүнээр гол болж байлаа. 
Импортын худалдаагаар ОХУ 2.51 тэрбум ам.долларын үнээр тэргүүн байранд жагсаж, импортын худалдааны нийт өртгийн 96.2 хувийг эзэлж байв. Дундад улсын Хонг Конг, Швейцари нь тус тус импортын худалдааны хоёр гуравдугаар байранд жагссан ба импортын бүтээгдэхүүн нь модон материал, хүдэр, нүүрс зэргээр голлож байлаа. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл