
Дундад улсын “Нэг зам нэг бүс” стратегийн бодлого гүнзгийрэхийг даган чингэлэг галт тэрэгний ашиглалт хэвийн байдалд оржээ. Жэн Өү чингэлэг галт тэрэг сард нэг ээлж явж байснаас одоо жилд хоёр удаа явах болжээ. Эдгээр ээлжийн галт тэрэгний ачаалан зөөж байгаа барааны төрөл зүйл бас олширчээ. Жэн Өү ээлжийн галт тэрэгний зөөвөрлөх гол бараа нь цонхны хөшиг, хүйтнээс сэргийлэх хувцас, нэхмэл хувцас, машин тоног төхөөрөмж, компьютер, LED цахилгаан гэрэл зэргийг, Рүн Өү ээлжийн галт тэрэг нь хувцас, өдөр тутмын хэрэглээний эдлэл зэргийг, Шян Өү ээлжийн галт тэрэг нь усгүй хөнгөн цагааны фторид тус тус зөөдөг байна. Эдгээр ээлжийн галт тэрэг нь Польш, Итали, Украйн, Унгар улс зэрэг Европын дунд хэсгийн улсаар бараа хүргэдэг байна.
Ээлжийн галт тэргийг боомтоор урагштай нэвтрүүлэхийн тулд Эрээн хотын боомтоос тусгай ажилтан тусгай ажлын байр, тусгай цонх, хамгийн хурдтай хянан шалгах зарчим ёсоор түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, 24 цагаар үйлчлэх, оройн ээлжийн галт тэргэнд тусгай ээлжийн ажилтан гаргаж хянан шалгах зэрэг арга бодлого авснаас галт тэрэг бүтэн өдрийн туршид саадгүй нэвтрэх байдлыг баталж өгсөн.
