solongonews
Дэлхийн ур чадварын тэмцээн Шанхай хотод болно
2026-06-16 10:54
Дэлхийн ур чадварын тэмцээн Шанхай хотод болно

Дэлхийн ур чадварын 48 дахь тэмцээн 09-р сарын 22-ноос 27-ны хооронд Шанхай хотод болно. Уг тэмцээн цар хүрээний хувьд илүү өргөн бөгөөд тэмцээний төрөл, шинээр нэмэгдсэн төрөл, оролцогч улс орон, бүс нутгийн тоо, оролцогчдын тоо зэрэг 4 талаар дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Энэ жилийн тэмцээнээр 64 арга хэмжээ зохион байгуулж, нисгэгчгүй онгоцны систем, дижитал интерактив медиа дизайн, төмөр замын тээврийн хэрэгслийн технологи зэрэг долоон шинэ арга хэмжээ зохион байгуулна. 70 гаруй улс орон, бүс нутгаас 1400 гаруй оролцогч, 6000 гаруй бүртгэлтэй оролцогчдыг татах төлөвтэй байна.

Эх сурвалжаас үзвэл, Хятад улс 2010 онд WorldSkills-д элссэнээс хойш нийт долоон удаа тэмцээнд оролцож байгаа бөгөөд жил бүр сайн амжилт гаргаж байна. Энэ жил Хятадын 71 тамирчин бүх төрлийн тэмцээнд оролцоно.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл