
Гол харалт :
Улсаас хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам”, Бээжин, Тяньжин, Хэбэйг зохицуулан хөгжүүлэх, Хөхмөрний аж ахуйн бүс гурван их стратегийн бодлогыг хэрэгжүүлж байгаа аз тохилыг чанга атгаж, Өвөр Монгол улсын хөгжлийн стратегийн бодлого дундах орон байрыг оновчтой эрж, улсын төлөвлөлтөд ам сээр золголдуулан сайтар хийж, улсын хөгжлийн стратегийн бодлогод уусан орж үйлчлэхдээ хөгжлийн орон зайгаа өргөтгөнө. Орос Монголд хамтын тогтцын шинийг үүднэ. “Торгоны замын аж ахуйн бүс”-ийн бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгжүүлэх төслийг найруулан зохиож, Өвөр Монголын умарш нээлт хийх чухал их зүйлс болон төрөл зүйлийг улсын дээд давхаргын зураглан төсөвлөлтөд оруулахаар чармайна. Манжуур, Эрээн хотын улсын голдлоготой нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын орон болон Хөлөнбуйрын Дундад, Орос, Монгол руу суурь төхөөрөмжийн холбоолон нэвтрэлцэхийг идэвхтэй ахиулж, худалдаа арилжааны харилцаа болон ажилтны солилцоогоо өргөтгөнө, хил дагуу нээн хөгжүүлж нээлт хийх түвшнийг бүх талаар дээшлүүлнэ.
Амжилт :
Орос, Монгол руу бодитойг эрхэмлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Манжуурын гол нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын орны байгуулалтыг эмх журамтай ахиулж, Эрээн хотын гол нээн хөгжүүлж нээлт хийх туршилтын орон төрийн явдлын хорооны зөвшөөрлийг олж, Өвөр Монголын “Торгоны замын аж ахуйн бүс”-ийн байгуулалтын хүрээ хэмжээнд орж, умардад нээлт хийх бэхлэлтийн байгуулалт чухал нэг алхмыг ахив. Бүх жилийн гадаад арилжааны боомтоор оруулж гаргасан ерөнхий хэмжээ 14.55 тэрбум ам.доллар хүрч, 21.4 хувиар нэмэгдэв.
Эрээн хотоор жишээлэхэд, ойрын жилд суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт харьцангуй хоцронгуй байгаа бодит байдалд чиглүүлэн, урьд хожид 2 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулж, Эрээн хотын онгоцны буудал, засмал замын боомтын эд бараа зөөврийн шинэ нэвтрэх зам, засмал замын боомтын жуулчлалын шалган нэвтрэх зам, Эрээнээс Замын-Үүд хүрэх төмөр зам ба засмал замын эд бараа зөөврийн тусгай шугам зэрэг нэг бүлэг гол төрөл зүйлийн барилгын ажлыг биелүүлж, боомтын хөгжлийн хатуу тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтын нөхцөлийг өөрчлөн сайжруулав.
Арга бодлого :
Дундад улсын Монгол Улсад хандсан хамгийн том боомт болох Эрээн хотоос ирсэн улс төрийн гишүүн, Эрээн хотын хотын дэд дарга Саранчимэг “Засгийн ордны ажлын илтгэл”-д дурдсан гадаад нээлтийн тухай төрийн бодлогод хамгаас их анхаарлаа тавьж байлаа. Тэрээр: -Баатар тэргүүлэгч “Засгийн ордны ажлын илтгэл”-дээ Орос, Монгол руу суурь төхөөрөмжийн харилцан холбоолж харилцан нэвтрэхийг ахиулна гэсэн нь Эрээн хотын хувьд чухал аз тохиол болох юм. Боомтыг нээн хөгжүүлж нээлт хийх байдал ба үүрэгтэй харьцуулбал, Эрээн хотын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт хоцронгуй байх асуудал мөн байсаар. Энэ жил Эрээн хот Жининээс Эрээн хүрэх төмөр замыг халан сайжруулах, Шилийнн хотоос Эрээн хүрэх төмөр зам, Эрээнээс Манжуур хүрэх нэгдүгээр дэсийн засмал зам, онгоцны буудлыг өргөтгөх бүтээн байгуулалт, төмөр замын өртөө талбарын өөрчлөн сайжруулалт зэрэг нэг бүлэг гол төрөл зүйлийн бүтээн байгуулалтыг түргэтгэхээр байна, гэвч боомтын түүхийн өр шир нэлээд олон, орон нутгийн эдийн засгийн хүчин хязгаартай болохоор суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтад хэрэглэх хөрөнгө мөнгө ихээр дутагдаж, боомтын алс хэтийн хөгжлийг нэг хэмжээнд нөлөөлж байна. Иймээс ӨЗО-оос гадаад нээлтийн тухай төрийн бодлогын аз тохиолыг Эрээн хотод хүртээж, боомтын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах эрчмээ чангаруулахыг хүсэж байна гэж байлаа.
“Засгийн ордны ажлын илтгэл”-д Хөлөнбуйрыг Дундад, Орос, Монголын хамтын хошууч орон болгон бүтээн байгуулах ажлыг түргэтгэнэ гэж дурдсан нь ардын төлөөлөгч, Хөлөнбуйр хотын дарга Жан Липиний хувьд маш их олзуурхал байлаа.
Тэрээр: -Хөлөнбуйр хот бол Дундад улсын цорын ганц Дундад, Монгол, Орос гурван улсын хилийн шугам дээр байгаа газар орон байж, хилийн шугамын бүх орд нь 1733 километрт хүрч, бүх улсын бүх хилийн шугамын ордын 41 хувийг эзэлж байдаг. 2012 онд төрийн явдлын хорооны цохолбор хийж хэрэгжүүлсэн “Дундад улсын зүүн хойт орныг зүүн хойт Азид хандуулан нээлт хийх төлөвлөгөөний хөтөлбөр (2012-2020 он)”-т “Хөлөнбуйрыг Дундад, Орос, Монголын хамтын хошууч орон болгохыг дэмжинэ” гэж тодорхой дурдсан байна. Одоохондоо Дундад улсын Орос, Монгол руу бүх талын стратегийн бодлоггын хамтын ажиллагаа өдөр ирэх тутам чангарч, үүнд Хөлөнбуйр явх тутам нэн илүү идэвх үйлдэл үзүүлэх болов. Тиймээс Хөлөнбуйрыг Дундад, Орос, Монголын хамтын хошууч орон болгон бүтээн байгуулах нь алс хэтийн ач холбогдолтой гэж байлаа. Мөн хошууч оронд мужийн шатны нэг бүлэг хилийн хамгаалал, боомтын хамгаалалт , аж ахуйн хамгаалалт, нийгмийн хамгаалалтын эрхийг олговол нэн сайн гэж нэг хэсэг төлөөлөгч санал нэгтэй үзэж байлаа.
