solongonews
Юй Жэншэн сэтгүүлчидтэй уулзав
2015-03-14 20:17
3 дугаар сарын 13-нд ДКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Дундадын хорооны дарга Юй Жэншэн Ардын их хурлын танхимд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Дундадын хорооны 3 дугаар бүгд хурлын хэвлэл мэдээллийн ажилд оролцсон төвийн гол гол хэвлэлийн албаны хүмүүс болон сурвалжлагч редакторын төлөөлөлтэй уулзаж, чуулганы хэвлэл мэдээллийн ажилд оролцсон бүх сурвалжлагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлсэн байна.

Үдээс хойш 4 цагийн үед УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Дундадын хорооны 3 дугаар бүгд хурал өндөрлөсний дараа Юй Жэншэн Хү Наний танхимд очиж, Рэнь Минь Ри Бао, Синьхуа агентлаг, Гуан Мин Ри Бао, Эдийн засгийн өдрийн сонин, Дундадын өдрийн сонин, Төвийн радио, ХОУР зэрэг гол гол хэвлэлийн албаны хүмүүс болон сурвалжлагч редакторын төлөөлөлтэй найрсаг дотноор уулзаж, тэдэнтэй гар барьж, чуулганы хэвлэл мэдээллийн ажлыг бүрэн дүүрэн үнэлж буйгаа илэрхийлэв.



Юй Жэншэн, энэ удаагийн чуулган маш амжилттай болсон бөгөөд хэвлэл мэдээллийн ажил ч маш сайн байв. Төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, чуулганы хэлэлцэх сэдэвтэй уялдаж, олон нийтийн үзэл баримтлалын зөв удирдлагыг баримталж, мэдээллийн арга хэлбэрээ шинэчлэхийг чухалчилж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн дагуу улс орноо засахыг бүх талаар хэрэгжүүлэх, хатуу чангаар намаа цэгцлэх стратегийг бүх талаар байршуулах зэрэг талаар УТЗЗ-ийн гишүүдийн гаргасан баялаг үр дүнтэй хувь нэмрийг бүрэн гүйцэд мэдээлж, өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдлын чухал асуудал, иргэдээс анхаарч байгаа бодит асуудлын дагуу УТЗЗ-ийн гишүүд санал бодлоо судлан зөвшилцсөн байдлыг өргөн дэлгэр мэдээлж, улс эх орон, ард түмнийхээ өмнө өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэд биелүүлж байгаа УТЗЗ-ийн бүх гишүүдийн сайн сайхан дүр төрхийг гүйцэд харуулж, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болж, зөв энергийг магтан сайшааж, УТЗЗ-ийн эв нэгдэл, ардчилалтай байдлыг бүрэн харуулж чадсан гэжээ.

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл