Хятадууд цагаан сараар гадаадад аялах нь олширчээ
2015-02-25 16:02
Цагаан сарын үеэр Дундад улсын аялал жуулчлалын зах зээл эмх цэгцтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд хилийн чанадын аялал жуулчлал хурдтай өсөн нэмэгдэж байгааг Дундад улсын аялал жуулчлалын үндэсний газраас 24-ний өдөр мэдээлжээ.

Бүртгэлд харуулснаар, 2 дугаар сарын 18-24-нд хилийн чанад хүрч аялсан хүн давхардсан тоогоор 5 сая 182 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгдсэн байна.
Валютын ханш ашигтай, визийг хялбарчилсан, хэрэглээний орчин сайжирсан зэрэг хүчин зүйлийн улмаас жуулчид цагаан сарын үеэр аялах нь олширчээ.
Бүртгэлээс үзвэл, группийн жуулчид голдуу Тайланд, Япон, Өмнөд Солонгос, зүүн өмнөд Азид аялах нь олон байгаа бөгөөд Австрали, Америк руу аялах жуулчид ч ихээр нэмэгджээ.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
