Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн Шинэ манлайлагчдын жилийн уулзалт буюу “Зуны Давосын форум”-ын өмнөх хэвлэлийн бага хурал зургаадугаар сарын 16-нд Бээжин хотноо боллоо.
2026 оны Зуны Давосын форум зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Ляонин мужийн Далянь хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 90 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлэгчдийн тоо 1700-г давж, форумын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.
Энэ форум “Инновацыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн инновацын хөгжлийн чиг хандлага, аж үйлдвэрийн бүтцийн шинэчлэл, ахиц дэвшил зэрэг асуудлыг голлон хэлэлцэх юм.
Форумд төр засаг, бизнес, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцон, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөж байна.
Зохион байгуулагчдын үзэж буйгаар, форум нь олон талын мэдлэг, туршлагыг нэгтгэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт болон тогтвортой өсөлтөд шинэ эрч хүч нэмэхэд чухал хувь нэмэр оруулах ажээ.
