solongonews
”Нэг бүс нэг зам” эдийн засгийн форум болов
2015-01-24 19:15
”Нэг бүс нэг зам” гэдэг нь Дундад улсын торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замыг зааж буй юм.

        Жүн Шин агентлаг буюу Дундадын Мэдээний агентлаг 24-ний өдөр Хайнань мужид "Нэг бүс нэг зам" дэлхийн Хятад хэл дээрх хэвлэл мэдээллийн эдийн засгийн форумыг зохион байгуулж, "Шинэ стратеги, шинэ боломж" гэсэн уриан дор "Нэг бүс нэг зам"-ын стратегийн талаар санал бодлоо солилцсон байна.

        Дэлхийн 24 орон, бүс нутгийн Хятад хэл дээрх хэвлэл мэдээллийн 60 гаруй байгууллагын төлөөлөл, Дундад болон Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын хотуудын төлөөлөл, эрдэмтэн судлаач, Дундадын төв болон орон нутгийн засгийн газрын албаны төлөөлөгч зэрэг 200 гаруй хүн хуралд оролцжээ.

"Нэг бүс нэг зам" гэдэг нь Дундад улсын торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замыг зааж буй юм.

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл