3 дугаар сарын 19-нд Өвөр Монголын засгийн газраас мэдэгдэхдээ, Европ Азийн эх газрын чухал гүүрийн хувьд, Дундад улсын эх газрын хамгийн том боомт Манжуурын захиргаанаас Дундад Европын олон улсын ачаа тээврийн галт тэрэгний талаарх "Өөрчлөлт"-ийн олон арга хэмжээ авснаар, экспорт импортын 1480 гаруй аж ахуйн нэгж үүнээс улам их ашиг хүртэх болж, боомтын ачаа тээврийн хэмжээг улам нэмэгдүүлсэн байна.

Өвөр Монголын Манжуур бол Дундад улсын эх газрын хамгийн том боомт юм. ОХУ, Монгол Улстай хиллэж, Дундад улсын хил хязгаар дахь гадаадад нээлттэй түшиц газрын хувьд, 2014 оны эцэст, Дундад Европыг холбосон 7 галт тэрэг тус боомтоор өнгөрч, жилд нийт 14 тэрбум гаруй юаний бүтээгдэхүүн Манжуур боомтоор дамжин Европод борлогдсон байна.
Иймэрхүү нөхцөлд, Манжуурын захиргаанаас хэрэгжүүлсэн хэдэн төрлийн "Өөрчлөлт"-д Дундад Европын олон улсын ачаа тээвэрийн галт тэрэгний талаар нэлээд нарийн ширийн "Бодлого" боловсруулсан байна.
Урьдынхтай адилгүй нь гэвэл, орон нутгийн захиргаанаас энэ удаагийн бодлогыг боловсруулахдаа "Тал нутгийн торгоны зам" хэмээх шинэ нөхцөлийг стратегийн бодомжид оруулсан байна.
