solongonews
Төмөр замын зорчигч тээвэрлэлт ачаалалтай байв
2015-02-26 09:46
2 дугаар сарын 24-ний өдөр буюу билгийн улирлын цагаан сарын шинийн зургаан, хаврын баярын амралтын сүүлийн өдөр, мөн хурдны замаар жижиг оврын машин унаа үнэ төлбөргүй зорчих сүүлийн өдөр байсан юм.

Түүнчлэн "Шинийн гурван, зургаан, есөнд гадагш гарах" зэрэг баярын зан үйлийн нөлөөгөөр мөн өдөр Дундад улсын авто зам, төмөр зам, иргэний агаарын тээвэр оргил үедээ орсон байна.

Дундад улсын төмөр замаар давхардсан тоогоор 10 сая хүн зорчсон нь хаврын баярын үеийн төмөр замын зорчигч тээвэрлэлт өнгөрөгч жилүүдээс энэ жил хамгийн их зорчигчтой байсан байна. Дундадын авто замаар давхардсан тоогоор 73.6 сая хүн зорчиж, иргэний агаарын тээврээр аялсан нэг л өдрийн зорчигчдын тоо 1 сая 350 мянгаас давсан байна.

Баярын хугацааны зорчигч тээвэр буцаад оргил үедээ орохын хэрээр зам тээврийн салбарууд олон арга хэмжээ хэрэгжүүлж, зорчигчдын аюулгүй байдлыг баталгаажуулж байна. Дундад улсын төмөр замынхан мөн өдөр нийт 807 галт тэргийг нэмж аялуулсан байна.

 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл