solongonews
Хятадын фотоволтайк Иракийн ногоон эрчим хүчний шилжилтэд тусалж байна
2026-06-17 10:48
Иракийн өмнөд хэсэгт орших Мутанна мужийн өргөн уудам тариалангийн талбайд нарны фотоволтайк хавтангууд усалгааны насосыг тасралтгүй ажиллуулж байна

Иракийн өмнөд хэсэгт орших Мутанна мужийн өргөн уудам тариалангийн талбайд нарны фотоволтайк хавтангууд усалгааны насосыг тасралтгүй ажиллуулж байна. Тариалангийн талбай дахь энэхүү урам хөгжөөсөн өөрчлөлт нь Иракийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний ахиц дэвшлийг харуулж байгаа юм.

Ирак нь газрын тос, байгалийн хийн нөөцөөр баялаг боловч байгалийн хийн хөгжлийн түвшин доогуур байж, эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд импортын байгалийн хийд удаан хугацаанд найдаж ирсэн мөртөө зун бүр цахилгаан эрчим хүчний хомсдолд ордог. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн орон нутгийн температур мэдэгдэхүйц нэмэгдэж, усны хомсдол улам бүр ноцтой болж, эрчим хүчний төрөлжилт, шилжилтийн хэрэгцээг улам бүр тулгамдсан  байж, Мутанна мужид улам олон фермерүүд усалгааны системийг ажиллуулахын тулд фотоволтайк цахилгаан үйлдвэрлэхэд шилжиж байна. Орон нутгийн фермер Финжан Ахмед сэтгүүлчдэд хэлэхдээ, түүний тариалангийн талбай өдгөө Хятадаас ирсэн нарны фотоволтайк хавтангаар усалгааны усны насосыг ажиллуулдаг бөгөөд энэ нь зөвхөн газар тариалангийн зардлыг бууруулаад зогсохгүй тасралтгүй усжуулалтыг баталгаажуулдаг гэжээ. Мөн энэхүү шинэ технологийг хэрэглэснээр бидний ажиллах арга барилыг өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг илүү тогтвортой болгосон юм.

Хятадын фотоволтайк (PV) цахилгаан үйлдвэрлэх технологи нь зөвхөн Иракийн фермүүдэд төдийгүй орон нутгийн айл өрхүүдэд нэвтэрч, нарны эрчим хүчний системийн тогтвортой байдал, найдвартай байдал нь Иракийн гэр бүлүүдийг улам бүр татаж байна. Орон нутгийн фотоволтайк эрчим хүчний хангамжийн компанийн менежер Башин Ахмед сэтгүүлчдэд хэлэхдээ, Иракт нарны эрчим хүчний системийн эрэлт хэрэгцээ энэ жил мэдэгдэхүйц нэмэгдэж, түүний компанийн Хятадаас фотоволтайк тоног төхөөрөмжийн импорт өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн байна. Хятадын үйлдвэрлэгчид фотоволтайк эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр баялаг туршлагатай мөртөө Хятадын технологи, бүтээгдэхүүнүүд нь өндөр үр ашигтай, өртөг хэмнэлттэй тул Иракийн зах зээл дээрх гол сонголт болсон гэжээ.

Иракийн Ерөнхий сайдын Тамгын газрын Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн төслийн багийн дарга Нассер Карим сэтгүүлчдэд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Ирак, Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа тасралтгүй ахиц дэвшил гаргаж байна гэжээ. Энэ нь Иракийн зах зээлийн эрэлт хэрэгцээ энэ чиглэлээр хурдацтай өсч байгааг харуулж байгаа төдийгүй Иракийн ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжихэд Хятадын компаниуд гол үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Карим сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд нь энгийн өрхүүдээс засгийн газрын агентлагууд хүртэл улам бүр анхаарал татаж байгааг тайлбарлав. Өдгөөгийн байдлаар Иракийн 250 орчим засгийн газрын барилга нь нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн системээр тоноглогдсон байна. Тэрээр бид Хятадын компаниудыг хамтын ажиллагаанд оролцохыг илүү ихээр хүлээн авч байгаа мөртөө Иракийн засгийн газар Иракийн ногоон эрчим хүчний шилжилтэд Хятадын оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэхэд илүү их тав тухтай байдлыг хангах болно гэжээ.

Чансаатай "Бүс ба Зам" хамтын ажиллагааны хүрээнд Хятадын аж ахуйн нэгжүүд Иракт хэд хэдэн төлөөллийн фотоволтайк төслүүдийг хэрэгжүүлж, тус улсад эрчим хүчний шилжилтийн зорилгодоо хүрэхэд нь тусалсан юм. Энэ оны 03-р сард Хятадын Эрчим Хүчний Инженерийн Корпораци (CEEC)-ийн консорциумын хэрэгжүүлсэн Ирак дахь Латави 1 ГВт фотоволтайк төслийн эхний хэсэг нь бүрэн хүчин чадлаар сүлжээнд амжилттай холбогдсон байж, энэхүү төсөл нь Иракт баригдаж буй хамгийн том фотоволтайк цахилгаан үйлдвэрлэх төсөл мөртөө тус улсын анхны томоохон төвлөрсөн фотоволтайк цахилгаан станц болох юм. Уг төсөл нь баригдаж дууссаны дараа жилд ойролцоогоор 2.9 тэрбум киловатт-цаг цэвэр цахилгаан эрчим хүчийг сүлжээнд нийлүүлж, ойролцоогоор 350,000 орон нутгийн өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах төлөвтэй байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл