
3 сарын 6-ий үдээс өмнө, ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн тэргүүлэгч Рэнь Япин бүх улсын УТЗЗ-ийн 12-р хурлын гуравдугаар хурлын үеэр хэлэхдээ, энерги хэмнэж бохирдлыг багасгаж, тал нутгийг хамглахыг дэмжих эрчмээ чангаруулж, эдийн засаг нийгмийн үргэлжлэн эрүүлээр хөгжхийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр Засгийн газрын ажлын тайланд дурдсан “Энерги хэмнэж бохирдлыг багасгах ба орчин тойрныг сайжруулах” харалтад чиглүүлэн хоёр санал дурджээ.
Нэг. Бүх улсаар санал нэгтэйгээр үйлдвэрлэлийн хүчний ерөнхий байршил ёсоор энерги хорогдуулах ба бохирдол бодис гадагшлуулах байдалд шинжлэх ухаанаар зохицуулалт хийх хэрэгтэй. Өвөр Монголыг цэвэр энергийн суурин газраар тогтоосноос, нүүрсийг газар дээр нь боловсруулан цэвэршллж, цэвэр цахилгаан эрчим хүчийг гадагш хүргэхээр гол болгон, муж алслан гадагш хүргсэн цахилгааны хэмжээ бүх улсад нэгдүгээр байранд жагсаагджээ. Гэвч энерги хэмнэн бохирдлыг багасгах нь цэвэр энергийн суурьныг түргэн хөгжүүлэх ба хүрээ цараа өргөтгөхөд сөрөг нөлөө үзүүлж байжээ.
2020 он болоход Өвөр Монголын онц өндөр хүчдэлт цахилгааныг гадагш хүргэх зам шугамын багтаамж 130 сая квт-д хүрч, жил бүр гадагш гаргах цахилгааны хэмжээ 830 тэрбум квт цагт хүрч, гадагш хүргэх цахилгааныг батлахын төлөө, жил бүр 400 сая тонн нүүрсийг тухайн газарт нь боловсруулах болно. Иймд Өвөр Монгол зэрэг цэвэр энерги хүргэдэг муж оронд энерги хэмнэх болон бохирдлыг багасгах тухай өвөрмөц хянан шалгах төрийн бодлогыг хэрэгжүүлж, улсын цэвэр энергийн суурины бүтээн байгуулалтад нэмэр оруулна.
Хоёр. Улсаас Өвөр Монголын тал нутгийн экологийн хамгаалатын ажлыг дэмжих эрчмээ чангаруулахыг сануулж байна. Улсаас тал нутгийн экологийг хамгаалах ажилд хөрөнгө оруулалт хийх эрчмээ үргэлжлэн чангаруулж, нөхөн олговорийн баримжаа, цаг хугацаа болон хамруулах хэмжээг зохицуулж, умардын экологийн чухал халхавчийн бүтээн байгуулалтыг ахилахыг хүсэж байна.
