3 дугаар сарын 4-ий өдөр 12 дугаар сонгуулийн УТЗЗ-ийн Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож байгаа ӨМӨЗО-ны УТЗЗ-ний гишүүд өөр өөрсдийн багийн хянан зөвлөх хуралд оролцож, 12 дугаар сонгуулийн УТЗЗ-ийн Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурлын ажлын тайлан, санал дурдлагын ажлын байдлын тухай тайланг хянан зөвлөжээ.
Бүх улсын уУТЗЗ-ийн соёл түүх ба суралцлагын зөвлөлийн дэд дарга Чэнь Гуанлин хянан зөвшилцөхөд оролцов.
Баг хувааж хянан зөвлөх хурал дээр Өвөр Монголд суугаа бүх Дундад улсын УТЗЗ-ийн гишүүд өөр өөрсдийн бодит байдалтайгаа уялдуулан байнгын хорооны ажлын тайланг хэрхэн туушлуулах тухай үзэл бодол, арга бодлогоо идэвхтэй дурдав. Гишүүдээс Дарга Юй Жэншэнгийн хийсэн ажлын тайлан нь бүх талаар, үнэн бодитойгоор УТЗЗ-ийн 12 дугаар хугацааны хорооны нэг жилийн турших ажлын амжилт бүтээмжийг дүгнэхийн хамт, оршиж байгаа асуудал ба хүрэлцэхгүй талыг зааж, зургаан талаар энэ жилийн ажилд сануулга дурдаж, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл ардчиллыг хөгжүүлэхэд шинийг үүдэх хэрэгтэй гэж онцгойлон чухалчилсныг санал нэгтэй зөвшөөрцгөөв.
