Өнгөрсөн мягмар гарагт УТЗЗ-ийн БДХ-ны дарга Юй Жэншэн УТЗЗ-ийн 12 дугаар сонгуулийн Дундадын хорооны 3 дугаар чуулганы нээлтийн ёслол дээр байнгын хорооны ажлыг тайлагнах үеэр хэлэхдээ: -УТЗЗ өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх талаар санал оруулахад хүчээ төвлөрүүлэн, гол өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийг урагшлуулах хэрэгтэй гэлээ.
Тэрээр, байнгын хороо бүтэн жилд 25 төрлийн чухал зөвлөгөө, 88 төрлийн шалгалт эрдэм шинжилгээний үйл ажиллагааны олонх нь өөрчлөлтийн асуудлын тойронд явагдаж, өөрчлөлтөд анхаарал төвлүүлэх, санал оруулж, үйлчилж ирсэн. Эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлын эргэн тойронд "зах зээлийн хөрөнгө хуваарилахад гүйцэтгэх үүргийг ахиулж, засгийн газрын үүргийг илүү гүйцэтгэх" тусгай сэдэвт байнгын хурлыг хуралдуулсан.
