
Эдийн засгийн өдрийн сонины мэдээ: "Шинэ стратеги, шинэ боломж"-оор гол сэдвээ болгосон дэлхийн Дундад улсын соёл уламжлалын эдийн засгийн чуулга уулзалт 24-нд Хайнань мужийн Чэнмай сяньд болов. Гадаадын 24 улс орон, бүс нутгаас ирсэн Дундад улсын соёл уламжлалын 60 гаруй төлөөлөгч, Дундад улс болон Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын хотын төлөөлөгч, засгийн газрын албаны хүмүүс, эрдэмтэн мэргэд зэрэг 200 гаруй хүн чуулга уулзалтанд оролцов.
Төрийн зөвлөлийн цагаачдын албаны дэд дарга Хэ Яафэй чуулга уулзалтын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: -Дундад улс "Нэг бүс нэг зам"-ын стратегийн бодлого хэрэгжүүлж байгаа нь олон талын ашигтай нөхцөлтэй юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт улс төр, аюулгүй байдал, эдийн засаг зэрэг олон өрсөлдөөн сорилттой тулгарах учир тогтвортой урагшлах хэрэгтэй гэжээ.
Мөн цааш хэлэхдээ, торгоны зам дагуух улс оронтой хамтран ажиллах боломжийг оновчтой сонгож, хөгжлийн төлөвлөлтийн бодит хэрэгжилтийг түргэтгэж, дэд бүтцээр харилцан саадгүй холбогдохыг хичээн биелүүлж, үйлдвэрлэл, аялал жуулчлал, эх баялаг эрчим хүч, банк санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, далай тэнгис, экологийн хамтын ажиллагаа зэрэг салбарыг түргэтгэж, түргэн амжилтанд хүрэх хэрэгтэй. Дундад улс болон АСЕАН, Энэтхэг зэрэг торгоны зам дагуу улс орон, бүс нутгийн чөлөөт худалдааны бүсийн талаар хэлэлцээ хийж түүний сайжралтыг идэвхтэй урагшлуулж, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээг түргэн эхлүүлэх ёстой гэжээ.
