
Бээжингийн 32 дахь олон улсын номын үзэсгэлэн “номын солилцоо,харилцан яриа, хамтын ажиллагаа,харилцан ашигтай үр дүнд хүрэх” уриа дор өнөөдөр буюу 06-р сарын 17-нд Хятадын Үндэсний Хурлын төвд нээгдэв.
Номын үзэсгэлэн нийт 60,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч, 82 улс орон, бүс нутгийн 1700 гаруй үзэсгэлэн гаргагчдыг татсан бөгөөд үүнд 1100 гаруй нь гадаадын үзэсгэлэн гаргагчид байлаа. Мөн энэ жилийн үзэсгэлэнд өнгөрсөн жилийнхээс 10 улс орон илүү оролцсоноороо онцлогдсон төдийгүй 220,000 төрлийн чанартай биет ном дэлгэгдэж байгаа нь хүмүүсийн сонирхолыг татсан байна. Үзэсгэлэнгийн хугацаанд 1000 гаруй соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулагдана.
