Хятад, Оросын хооронд орон нутгийн мэдээ, соёлын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор ОХУ-ын Буриад улсын засгийн газрын төлөөлөгчид 04-р сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Өвөр Монголд айлчиллаа.
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого, мэдээллийн хорооны дарга И.С.Логиноваар ахлуулсан энэхүү удаагийн айлчлалын үеэр төлөөлөгчид Өвөр Монголын Урлагийн Театр, Өвөр Монголын Музей, Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Радио, Телевизийн станцаар зочилсон байна. Өвөр Монголын Урлагийн Театрт төлөөлөгчид үндэстний онцлогтой дуу бүжгийн тоглолт сонирхож, Өвөр Монголын урлагийн хамтлаг байгуулах, театрын бүтээл туурвих чиглэлээр хэрэгжүүлж буй шинэлэг туршлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, Өвөр Монголын музейн тайлбарыг анхааралтай сонсож, Өвөр Монголын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх чиглэлээр гаргасан ололт амжилтын талаар илүү гүнзгий ойлголттой болсон байна. Өвөр Монголын Өдрийн сонин болон Өвөр Монголын Радио телевизэд төлөөлөгчид Өвөр Монголын Олон Улсын Харилцаа Холбооны Төв, Нэгдсэн Хэвлэл Мэдээллийн Төв, Орчуулгын Төвтэй танилцлаа. Түүнчлэн Өвөр Монголын хэвлэл мэдээллийн харилцаа холбооны цогц системийг бий болгох, олон улсын харилцаа холбооны чадавхийг сайжруулах чиглэлээр гаргасан эерэг судалгаа, ололт амжилтыг биечлэн мэдрэв. Мөн төлөөлөгчдийг Хөх хот, Улаан-Үд хотын хоорондох найрсаг солилцооны арга хэмжээнд оролцохыг урьсан байна.
04-р сарын 29-ний үдээс хойш төлөөлөгчид өөртөө засах орны мэдээ, соёлын байгууллагуудтай хэлэлцүүлэг өрнүүлэв. Хоёр тал мэдээ, урлаг, соёлын салбарын прагматик хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тал дээр саналаа гүнзгий солилцов. Хэлэлцүүлгийн үеэр хоёр тал мэдээллийн вэбсайтуудын хамтын ажиллагаа, телевизийн суваг, радио давтамжийг нэвтрүүлэх, шилдэг кино, телевизийн жүжгийг орчуулах, нэвтрүүлэх, техникийн хамтын ажиллагаа, авьяас чадварын солилцоо зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулав.
- Хэвлэл мэдээллийн солилцоо нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал эхлэл цэг юм. Хоёр тал хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжиж, сэтгүүлчдийн тогтмол харилцан айлчлалыг бэхжүүлж, прагматик хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ойлголцол, хүмүүс хоорондын холбоог тасралтгүй сайжруулах хэрэгтэй гэж И.С.Логинов хэллээ.
