Хятад улс холбооны технологийн туршилтын хиймэл дагуул амжилттай хөөргөлөө
2026-05-27 09:58
Хятад улс холбооны технологийн туршилтын хиймэл дагуул амжилттай хөөргөлөө.
Өнөөдөр буюу 05-р сарын 27-ны 00 цаг 16 минутад Хятад улс Вэньчаны сансрын хөөргөлтийн төвөөс “Чанжэн-7А” зөөгч пуужингаар “Холбооны технологийн туршилт-24” хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна.

Хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орж, хөөргөх ажиллагаа амжилттай болсон байна.
“Холбооны технологийн туршилт-24” хиймэл дагуул нь олон зурвас, өндөр хурдны хиймэл дагуулын холбооны технологийн туршилт, баталгаажуулалт хийхэд голлон ашиглагдах аж.
Энэхүү удаа нь “Чанжэн” цуврал зөөгч пуужингийн 645 дахь удаагийн нислэг болсон байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
