solongonews
Хятад оюутнууд Дэлхийн оюутнуудын супер компьютерын тэмцээнд аваргаллаа
2026-05-21 15:00
Хятад оюутнууд Дэлхийн оюутнуудын супер компьютерын тэмцээнд аваргаллаа

Дэлхийн оюутнуудын супер компьютерын тэмцээний (ASC26) эцсийн дүнг 05-р сарын 20-ны өдөр Хятадын Жянсү мужийн Үши хотод зарласан байна. Таван өдрийн өрсөлдөөний дараа Бээжингийн Их Сургууль болон Чинхуа Их Сургуулийн оюутны баг тус тус уг тэмцээний нэг, хоёрдугаар байранд тодорсон байна.

Энэхүү тэмцээнд дэлхийн 300 гаруй их сургуулийн баг оролцов. Шигшээ тэмцээний үеэр оролцогч баг бүр нийт 5000 ваттын эрчим хүчний хэрэглээний супер компьютерын кластер зохион бүтээж, суурилуулсан байна. Мөн олон улсын стандартад нийцсэн жишиг туршилт, загвар, таталцлын долгионы тоон симуляци, квант хэлхээний симуляци явагдуулах зэрэг хүнд хэцүү даалгавруудын ажиллагааг гүйцэтгэсэн ажээ. Түүнчлэн, 25 багийг сугалаагаар 5 бүлэгт хувааж, супер багийн тэмцээн зохион байгуулсан байна.

Зохиогч: ГҮ ЕКАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл