solongonews
Төвд үндэстний цагаан сар
2015-02-04 20:37
Төвд зурхайн цагаан сар бол Төвд үндэстний ах дүү нарын жилдээ нэг удаа тэмдэглэдэг хамгийн том баяр юм.

     Баярын орой нь гэр бүл төрөл саднаараа цугларан шөл уудаг байна. Энэ нь хуучин жилээ үдэж шинэ оноо угтан, эрүүл энх, сайн сайхан явахын ерөөлийг бэлгэддэг байна. Шар тос замбайн гурилаар хийсэн балин, хайрмал зэрэг идээг бэлтгэж, гэр хотлоо цэвэрлэн, битүүний шөнө бүгдээрээ шөлөө ууж, өлзий дэмбэрэлтэй шинэ жилээ угтдаг юм байна. Уламжлалт зан үйлээр бол цагаан сарын шинийн нэгний өглөө Төвдүүд ариун цэвэр, өлзий дэмбэрэл бэлгэдсэн анхны сав усаа авдаг байна.

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл