
Уг наадамд монгол шатар, шагай, түнх харваа, бөх зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулан явуулж, малчин түмнээ баясгалаа.

Шинэ Барга баруун хошууны Соёл тамир радио телевизийн товчооноос эрхлэж, хошууны Монгол шатрын нийгэмлэгээс гардан зохион байгуулсан ШББХ 2015 хөхөгчин хонин жилийн "Монгол шатрын тэмцээн" Барга монгол шатрын клубт болов. Тус уралдаанд настнуудын баг, идэр насны баг, хүүхдийн баг(10 наснаас доош болон 11-14 насны гэх хоёр баг)зэрэг багууд оролцов. Уралдааны эцсийн дүнд настайчуудын багт Эвенки хошууны Дамбажамц түрүүлж, Галсандугар 2-р байр , Ганга 3-р байранд тус тус оров. Идэр насны багт Эвенки хошууны Бүд түрүүлэн, Шинэ Барга баруун хошууны Эрдэм үзүүрлэж, Эвенки хошууны Дондогжамц удаалсан байна.

Шинэ Барга баруун хошууны 《Шагайн соёлын нийгэмлэг》-ийн бэлтгэл дугуйлан болон Алтан-Эмээл суурины Эрдэнэ-Уул дүүргээс хамтран зохион байгуулсан ШББХ 2015 хөхөгчин хонь жилийн шагайн уралдаан Алтан-Эмээлд боллоо. Энэ удаагийн 《Шагайн соёлын найр》-т азын дөрөв орхиж аз хийморио үзэх уралдаан \эрэгтэй, эмэгтэй баг\, шагай сумлаж авах уралдаан \эрэгтэй, эмэгтэй баг\, борхог харвах уралдаан, дөрвөн бугатай буга тавих зэрэг уралдаануудыг явуулав.

Шинэ Барга баруун хошууны Соёл тамир радио телевизий товчооноос эрхлэж, хошууны Түнх харвах нийгэмлэгээс гардан зохион байгуулсан ШББХ 2015 хөхөгчин хонин жилийн "Түнх харвах тэмцээн" Шинэ Барга баруун хошуунд болов.
Тэмцээн гол харваа, идэрчүүдийн харваа, настайчуудын харваа гэсэн гурван ангиллаар явагдав. Гол харваанд Шинэ барга баруун хошууны Гантулга, Идэрчүүдийн харваанд Эвенх хошууны Наран түрүүлж, Эвенкийн Эрдэнэбилэг хоёрт орж, Шинэ Барга баруун хошууны Хуяагт гуравт оров. Настайчуудын харваанд Шинэ Барга зүүн хошууны Бор, Бөхбат, Бүрнээ нар түргүүн, дэд, гуравдугаар байранд оров.

Шинэ Барга баруун хошууны Соёл тамир радио телевизийн товчооноос голлон эрхлэж, хошууны Бөхийн нийгэмлэгээс гардан зохион байгуулсан Шинэ Барга баруун хошууны "Арав дахь удаагийн толиот бөх"-ийн тэмцээнийг Шинэ Барга баруун хошууны Залуучууд багачуудын төвд явагдулав.
Шилийн гол аймгийн алдарт бөхчүүд зэрэг хөрш зэргэлдээ аймаг хошууны нийт 128 бөх хүрэлцэн ирж, бөхийн бүрэн өмсгөл засалтай дэвжээнд гарч, хүч чадал, уран мэхээ сорив.
Тэмцээний өмнө Шинэ Барга барууны Улаанмөчирийн уран сайхны тоглолт уртын дуу, гоцлол дуу, морин хуурын яруу хөгжмөөр бөхийн дэвжээнээ хөөр хөгжөөн бялхуулж нижгэр их найр болов. Бөхийн барилдаанд Шинэ Барга баруун хошууны Сэнгээгарав түрүүлж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан үзүүрлэж, Шинэ Барга зүүн хошууны Бадрангуй гуравт орж, Шинэ Барга зүүн хошууны Алтаншагай дөрөвт оров.
