solongonews
2015 оны хоёр хурлын арван халуун сэдэв
2015-03-03 09:33
Шинжээчид, эрдэмтэд болон хоёр хуралд оролцохоор зэхэж буй төлөөлөгч гишүүдийн үзэж байгаагаар, дарга Ши Жиньпиний дурдсан “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлого,тухайлбал чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх , хуулиар улсаа засахыг бүх талаар ахиулах, бүх талаар намыг чанд засах нь энэ ээлжийн хоёр хурлын халуун сэдэв болно.

Халуун сэдэв 1. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх: Засгийн газрын засгийг цомхтгож эрхийг буулгах асуудлыг даван туулж амжилтад хүрнэ.

Халуун сэдэв 2. Хуулиар улсаа засах: Эхлэлтийн жилд хууль тогтоож өөрчлөлтийг ахиулна.

Халуун сэдэв 3. Эдийн засгийн шинэ хэв байдал: хурдаа сольж чанар, үр ашгийг түрүүнд байлгана.

Халуун сэдэв 4. Авилгын эсрэг байж, зөв шударгыг эрхэмлэх : Өнгөн тал ба үндсээс нь засаж хуулийн дагуу авилгатай тэмцэнэ.

Халуун сэдэв 5. Орчноо засах : Чанга арга хэмжээ авч хуулийг чанд хэрэгжүүлж засгийн газарт хяналт тавина

Халуун сэдэв 6. Санхүү, татварын өөрчлөлт: илүү татварыг хасаж, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.

Халуун сэдэв 7. “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин ” -д анхаарлаа хандуулах : Хөдөө тосгоны “ Нөөц, хөрөнгө мөнгийг ”идэвхтэй ашиглана

Халуун сэдэв 8. Тэтгэврийн өөрчлөлт: “Нэгтгэх” арга хэмжээг нарийн болгон, тэтгэвэрт гарах насыг хойшлуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Халуун сэдэв 9. Ажлын байраар хангах, хувиар ажил эрхлэх : Олон нийтийн “Хувиараа ажил эрхлэх урсгал” болон шинжлэх ухаан мэргэжлийн “Шинийг эрэлхийлэх урсгал ”-ыг биелүүлнэ.

Халуун сэдэв 10. Их улсын гадаад харилцаа :  “Нэг бүс нэг зам” нь бүх талаар нээлт хийх байрлуулалтыг бий болгоно.

 

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл