Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл Хятад улсын хэмжээнд жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй аж үйлдвэрийн хуулийн этгээдүүдийн нийт ашиг 2 их наяд 435 тэрбум 840 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өссөн байна. Зөвхөн дөрөвдүгээр сард ашиг 24.7 хувиар нэмэгдлээ.
Мөн хугацаанд жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй аж үйлдвэрийн хуулийн этгээдүүдийн орлого 44 их наяд 890 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн бөгөөд ашгийн түвшин 5.43 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгжээр нэмэгдсэн байна.
Үүнээс төрийн өмчит хувьцаа давамгайлсан аж ахуйн нэгжүүдийн ашиг 17.1 хувь, хувьцаат компаниудын ашиг 24 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 23.7 хувь, гадаад болон Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ашиг 2.3 хувиар тус тус өсжээ.
Салбараар нь авч үзвэл, уул уурхайн салбарын ашиг 26 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн ашиг 20.4 хувиар өссөн бол цахилгаан эрчим хүч, хий, ус үйлдвэрлэл болон ханган нийлүүлэлтийн салбарын ашиг 1.9 хувиар буурсан байна.
Голлох салбаруудаас өнгөт металл хайлуулах салбарын ашиг 1.2 дахин, электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ашиг 1.1 дахин, химийн үйлдвэрийн ашиг 73.4 хувиар өсөв. Харин автомашин үйлдвэрлэлийн салбарын ашиг 16.8 хувь, хар металл хайлуулах салбарын ашиг 51.5 хувиар буурсан байна.
Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй аж үйлдвэрийн хуулийн этгээдүүдийн нийт хөрөнгө 192 их наяд 70 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсжээ. Нийт өр төлбөр 111 их наяд 390 тэрбум юань болж, өрийн харьцаа 58 хувьтай гарсан байна.
Мөн аж ахуйн нэгжүүдийн авлагын хэмжээ 27 их наяд 440 тэрбум юаньд хүрч, 7.2 хувиар өссөн бол бэлэн бүтээгдэхүүний нөөц 6 их наяд 950 тэрбум юань болж, 6.7 хувиар нэмэгджээ.
