solongonews
”Солонго” сэтгүүл радиогийн цэнхэр долгионоор цацагдах боллоо
2015-01-26 23:31
FМ 107.5 радиогийн “Монгол радио сэтгүүл” нэвтрүүлэг бэлдэж ”Солонго” сэтгүүлийн тойм ба ”Солонго” сэтгүүлд нийтлэгдсэн сонирхолтой мэдээллүүдийг найруулан тогтмол хугацаанд сонсогч түмэндээ хүргэж байна.

        "Солонго" сэтгүүлийг радиогийн цэнхэр долгионоор Монгол Улсын сонсогчдын хүртээл болгож байна гэсэн халуун сургаар сэтгүүлч 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр МУ-ын Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байршдаг FМ 107.5 радиотай танилцсан аж.


        Монгол Улсын хуулийн дагуу зохион байгуулагдсан ганц гишүүнтэй “Билэгсанаа” ХХК нь 1998 онд байгуулагдаж 17 дахь жилдээ ажиллаж байгаа олон нийтэд танигдсан байгууллага юм. Анх 1998 онд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 12 давхрын 30 метр квадрат хэмжээтэй түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж Улаанбаатар хотод хэт богино долгионы радио нэвтрүүлэг явуулж эхэлсэн 2 дахь радио болж байсан “Шинэ Долгион” FМ 107.5 байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд сонсогчийн хүрээгээ тэлж чадсан байна. Эдүүгээ түргүүний 5 радиогийн тоонд багтаж радио нэвтрүүлэг бэлтгэн цацахаар тоноглогдсон ажилтнуудынхаа ажиллах тохь тухыг хангахуйц хувийн байртай цөөн хэдэн радиогийн нэг юм гэж уг компанийн захирал Ц.Ариунаа танилцуулж ярьлаа.


        Компанийг сэтгүүлчийн мэргэжилтэй Л.Баттулга, Ц.Ариунаа нар анх үүсгэн байгуулаад одоог хүртэл удирдан ажиллуулж байна. Л.Баттулга 1987 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Компани байгуулахын өмнө “Улаанбаатар” сонины газар ажиллаж мэргэжлийн ажлын гараагаа эхэлсэн бол Ц.Ариунаа нь 1987 онд МУИС-ийг сэтгүүлчийн мэргэжлээр төгсөн 1987 онд Монгол Улсын Үндэсний Радиод нэвтрүүлэгчээр 5 жил ажиллаад Оросын Холбооны Улсын “Оросын дуу хоолой” радиод нэвтрүүлэгчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогдон 1992 онд гэр бүлээрээ Оросын Москва хотод очиж 4 жил амжилттай ажилласан байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд БНДАУ, АНУ, Швед, Герман зэрэг улсын АМ, FМ радиогоор явж мэргэжил дээшлүүлсэн ба орос, англи хэлтэй болно.


        Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний одон, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан юм. Энэ мэргэжлээрээ олон арван шавь бэлтгэж сэтгүүл зүйн салбарт оруулсан гавъяаг нь үнэлж энэ онд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цолыг МЗЭ-ээс гардуулжээ.
FМ 107.5 радиогоор 25-с дээш насны сонсогчдын сонсох дуртай дуу хөгжим, танин мэдэхүйн болон цэнгээнт нэвтрүүлгүүдийг 24 цагийн турш бэлтгэн нэвтрүүлдэг юм. Шинэ, залуу, эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой. 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн 6 цагийн нэвтрүүлэг уг радиогийн хөтөлбөрт нь орж ирсэн аж. Мөн 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс уг радио нь “Монгол радио сэтгүүл" нэвтрүүлэг бэлдэж "Солонго" сэтгүүлийн тойм ба "Солонго" сэтгүүлд нийтлэгдсэн сонирхолтой мэдээллүүдийг найруулан тогтмол хугацаанд сонсогч түмэндээ хүргэн олон мянган сонсогчдын сонорыг мялааж соёл урлаг, мэдээллийн ажил хоёр орныг хамарч баяжин тэллээ.

 

 

Зохиогч: Саранчимэг, Цэлмүүн
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл