solongonews
Дундад улсад хэрхэн оршин суух үнэмлэх авах вэ /Албан ёсоор гэрлэсэн гадаад иргэдэд/
2015-01-30 16:22
Албан ёсоор гэрлэсэн гадаад иргэдэд

 Гадаад иргэд гэрлэсний дараа Дундад улсад оршин суурх үнэмлэх авах:

Нэг. Тавигдах шаардлага

1. Доорх шаардлагад нийцэх гадаадын аливаа иргэд гэр бүлээрээ гадаадад оршин суух үнэмлэх авч болно.(1)Дундад улсын иргэн (Дундад улсад байнга оршин суугаа)буюу Дундад улсад оршин суух эрх авсан гадаад иргэнтэй гэрлэх.

(2)Гэрлээд 5-аас доошгүй жил болсон байх,

(3)Дундад улсад 5 жилийн хугацаатай ажиллаж амьдарч байгаа бөгөөд жил болгон Дундад улсад 9 сараас илүү хугацаатайгаар оршин сууж байгаа,

(4)Санхүүгийн хувьд тогтмол орлоготой ба орон сууцтай байх хэрэгтэй

Хоёр. Хэрхэн бүртгүүлэх

1.” Гадаадын иргэд Дундад улсад оршин суух үнэмлэх авах хүснэгт(Дундад улсад хамт амьдрах зөвшөөрлийн гэрчилгээ)”-ийг бөглөх.

2. Хувь хүний паспорт ба паспортыг төлөөлөхүйц үнэмлэхтэй байх

3. Улсын эрүүл хамгааллын газраас авсан эрүүл мэндийн тодорхойлттой байх, гадаад улсын эрүүл хамгааллын байгууллагаас “Эрүүл мэндийн тодорхойлолт” ба Дундад улсаас гадаадад суугаа элчин, консулын газраас зөвшөөрөлтэй байх.

4. Дундад улсаас гадаадад суугаа элчин, консулын газраас авсан гадаад улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолттой байх.

5. Түр суух үнэмлэх ба ”БНДАУ-ын гадаад иргэдийн оршин суух үнэмлэх”-тэй байх

6. Дундад улсад хаягийн бүртгэлтэй гэр бүлийн гишүүний хүчинтэй үнэмлэх ба гадаадад хаягийн бүртгэлтэй “Гадаад иргэдийн оршин суух үнэмлэх”-тэй байх.

7. Дундад улсын Ардын засгийн байгууллагаас авсан ”Гэрлэлтийн гэрчилгээ” ба гадаад иргэдийн “Гэрлэлтийн гэрчилгээ”, Дундад улсаас гадаад улсад суугаа элчин, консулаас зөвшөөрөгдсөн байх.

8.Хувь хүний орлогын мэдүүлгийн үнэмлэх ба хөрөнгийн баталгааны үнэмлэхтэй байх, гадаад иргэдийн бүрдүүлсэн эдгээр үнэмлэхийг Дундад улсаас гадаадад суугаа элчин, консулын газраас зөвшөөрсөн байх.

9.Орон сууцны төлбөр ба өмчлөх эрхийн үнэмлэхтэй байх хэрэгтэй.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл