solongonews
Хятад-Оросын оюутнуудын солилцооны арга хэмжээ болов
2026-06-17 17:17
Хятад-Оросын оюутнуудын солилцооны арга хэмжээ болов

Хятад-Оросын боловсролын жил- “Хятад, Орос хоёр орны сэтгэлийн холбоо залуучууд хамтдаа ” Хятад-Оросын оюутнуудын солилцооны арга хэмжээ өнөөдөр буюу 6-р сарын 17-нд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд албан ёсоор нээгдэв.

Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боловсролын Газар голлон эрхэлж, Өвөр Монголын Багшийн Их Сургууль болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дээд Боловсролын Нийгэмлэгийн Гадаад Оюутны Боловсролын Удирдлагын Салбар санаачилж, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Олон Улсын Солилцооны сургууль гүйцэтгэв.

17-ний өглөө Өвөр Монголын Өөртөө Засах Орны Боловсролын Газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дээд Боловсролын Нийгэмлэгийн Гадаадын Оюутны Боловсролын Удирдлагын Салбар зэрэг газрын төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Ёслолын үеэр Хятад, Оросын оюутнуудын төлөөлөгчид бэлэг дурсгалын зүйл солилцож, "Би Хятад/Орост найзтай" төслийг эхлүүлж, Хятад, Оросын соёлын өвөрмөц хослолыг харуулсан соёлын тоглолт болж, хоёр орны залуучуудын  сэтгэл, Хятад-Оросын соёлын солилцооны өвөрмөц сэтгэл татам байдлыг тод харуулав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл