solongonews
2014 онд
2015-03-05 11:36
Өнгөрсөн нэг жилийн турш, Дундад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилт тогтвортой өсөлтийг батлав.

Өнгөрсөн нэг жилийн турш, Дундад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилт тогтвортой өсөлтийг батлав. Дотоодын нийт бүтээгдэхүүний өртөг 6.36 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 7.4 хувиар нэмэгдсэн байна. Хот суурингийн ажил эрхлэлттэй болсон хүний тоо13.22 саяд хүрч, оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар нэмэгджээ. Амуу будааны гаралтын хэмжээ 121 сая жинд хүрч, үйлчилгээний үйлсийн нэмүү өртөг 46.9 хувь байснаасаа 48.2 хувь болон нэмэгджээ.

Дунд баруун бүс нутгийн эдийн засгийн нэмэгдлийн хурдац зүүн бүс нутгаас хурдан нэмэгдэж байлаа. Энгийн олон нийтийн эдийн засгийн төсвийн орлого 8.6 хувиар нэмэгдэж, судалгаан туршилтын хөгжилтийн зардал, Дотоодын нийт бүтээгдэхүүний өртөг нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 2 хувиар өсөж, эрчим хүчний зарцуулалтын хэмжээ 4.8 хувиар буурсан байна.

Бүх Дундад улсын оршин суугчдын хүн тутмын дундаж орлогын бодитой нэмэгдэл 8 хувьд хүрч, эдийн засгийн нэмэгдлээс хурдан болов. Хөдөө нутгийн оршин суугчдын орлогын бодитой нэмэгдэл 9.2 хувьд хүрч, хөдөө нутгийн ядуу амьдралтай иргэд цөөн болсон ба хөдөө нутгийн 66 сая гаруй иргэдийн ундны усны аюулгүй асуудал шийдвэрлэгдэв. Хилээр гарч жуулчилсан хүний тоо 100 сая хүнийг давав.

Өнгөрсөн оны гадаад харилцааны ажил үр дүнтэй өгөөж ихтэй болов. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл