solongonews
Орон нутгийн хамтын ажиллагааг ахиулж бүх талын нээлтийг өргөтгөнө
2015-01-28 02:54
Орон нутгийн харилцааг түргэтгэн ахиулна.

 

Бээжин, Тяньжин, Хэбэйн аж үйлсийн шилжилтийн тохиолыг атгаж, Улаанцав, Улаанхад зэрэг газрууд аж үйлсийн шилжүүлэхийг даган залгалдуулах суурин газрыг түргэтгэн цогцлоож хөгжүүлнэ. Бээжин Өвөр Монголын харилцах тогтолцоог улам төгөлдөржүүлж, Өвөр Монгол Шаньши Хэбэйн урт цагаан хэрмийн алтан гурвалжин хоршилцох орны бүтээн байгуулалтыг чангатгана. Жэжяний худалдаачдын аж үйлсийн хүрээлэн, Ордос хот даахь Жянсүн аж үйлдвэрийн хүрээлэн зэрэг загварыг идэвхтэй дэлгэрүүлж аж үйлсийн даагаа үргэлжлүүлэх өндөр түвшний тавцанг цогцолно. Өвөр Монгол хийгээд гадар муж орон хот луугаа тогтсон хоршилцох хэлэлцээрийг мөрдөн найдваржуулж, хамтрах төрөл зүйлийн аль түргэн биелэлтийг ахиулна. Бүх жилд улсын дотоод (орны гадна)-гийн 50 тэрбум юань орчмын бэл мөнгийг оруулж бодит болгохоор чармайна. Хатан гол дагуу, зам харилцааны гол шугам дагуу аж ахуйн бүсийн бүтээн байгуулалтыг баттай ахиулж, төрийн явдлын хорооны зүүн хойд орны хөгжлийг дэмжих чухал их төрийн бодлого арга хэмжээнүүдийг хянамгай найдваржуулан, зүүн биеийн аймаг хотын түргэн хөгжлийг ахиулна.

 

 Амжилт :

Орон нутгийн зохицонгуй хамтын ажиллагааг чангатгана, Бээжин Өвөр Монголын хамтын тогтцыг төгөлдөржүүлж, Өвөр Монгол Шанши Хэбэйн орд цагаан хэрмийн алтан гурвалжин хамтын орны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Өвөр Монгол (Шянган)-ийн арилжаа худалдаа соёлыг дэлгэрүүлэх ажиллагаа, найм дахь удаагийн Дундад улсын үндэстний таваарын солилцооны хурал ба Тайваний нэрт бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хурлыг амжилттай эрхэлж, улсын дотоод (орны гаднах)-ын хөрөнгө мөнгийг 462.5 тэрбум юань оруулж, 5.2 хувиар нэмэгдэв.

 

Арга бодлого:

ӨЗО-ны улс төрийн зөвлөлгөөний гишүүн, ӨЗО-ны хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн эх баялгийг хамгаалах ба орчин тойрныг хамгаалах газрын дарга Үй Рүйпин: -Засгийн ордны ажлын илтгэлд улсаас хэрэгжүүлж байгаа “Нэг бүс нэг зам”, Бээжин Тяньжин Хэбэйг зохицуулан хөгжүүлэх, Хөхмөрний аж ахуйн бүс гурван их стратегийн бодлогыг хэрэгжүүлж байгаа аз тохилыг чанга атгаж, Өвөр Монголын улсын хөгжлийн стратегийн бодлого дундах орон байрыг оновчтой эрж, улсын төлөвжүүлэг луугаа ам сээр золголцуулан иж бүрдүүлэхийг сайтар хийж, улсын хөгжлийн стратегийн бодлогод уусан орж үйлчлэх дундаа хөгжлийн орон зайгаа өргөтгөнө гэж дурдсан байна. Энэ нь Өвөр Монголын бүх талаар нээлтийг өргөтгөх ажлын дундах шинэ хэлбэр болох юм гэлээ.

Түүний үзэж буйгаар, Өвөр Монголын нутаг дэвсгэр өргөн уудам, эх баялаг элбэг дэлбэг байж, бүх талаар нээлт хийхийг өргөтгөх давуу талтай юм. Өвөр Монгол өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, эргэн тойрны муж хот орон ба “Хөхмөрны гурвалжин хойг” , “Зүхайн алтан гурвалжин орон” зэрэг хөгжсөн газар оронд аж ахуйн хамтын ажиллагааг чангатгаж, далай дагуу ба дотоод хуурайн газар орны хөндлөн холбооллыг чангатгаж, буухиа тангисийг тойрсон газар орны хөгжилтөд идэвхтэйгээр уусан орж, Шянган, Ооман, Тайвань улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, ӨЗО-ны аж ахуйн хөгжилд шинэ нэмэгдлийг бий болгож болно.

 

 

Бээжинээс хамгийн ойрхон тал нутаг болох Хишигтэн хошууны тал нутгаас хүрэлцэн ирсэн улс төрийн гишүүн, Улаанбутан сумын дэд дарга Одонмөчир энэхүү саналд мөн маш сэтгэл тавьж байлаа. Түүний үзэж буйгаар, Бээжин Өвөр Монголын хамтын тогтцыг төгөлдөржүүлэхийг дагалдан, өргөн олон малчин ард бас нэн олон бодитой ашиг хүртэх болно. Улаанбутан сумыг багтаагаад Хишигтэн хошуунд аялал жуулчлалын бүтээн босголтод оролцож байгаа малчин олон бий. Гойд сайхан өнгө үзэмж, гүн зузаан түүх соёл иргэншлээрээ энэ газрын аялал жуулчлал маш хөгжөөнтэй байж, жил бүр улсын гадаад дотоодын маш олон аялагчийг хүлээн авч байдаг. ӨЗО-ны эргэн тойрны муж хот ӨЗО-д харилцаа, орон бүсийн хамжилцааг түргэтгэн ахиулах төрийн бодлогын ивээлээр эндэх малчид аялал жуулчлалаас нэн илүү ашиг хүртэх нь лавтай юм. ӨЗО-оос малчин айлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар илүү Төрийн бодлогын дэмжлэг үзүүлэх болов уу гэж хүсэж байлаа.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл