
Энэхүү концерт “Энх мэндийн цагаан сар”-ыг тэмдэглэх үйл ажиллагааны нэг хэсэг төдийгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь хамгийн том театрт болсон юм. Театрын 1300 гаруй хүний суудал дүүрэн байлаа. Тунляо хотын Хүрээ хошууны “Улаанмөчир”-ийн бүжигчид "Язгуур Андай" бүжгээрээ тоглолтыг нээв. Энэхүү бүжгээр Дундад улсын үндэстний биет бус соёлын өв андай бүжгийн өвлөн уламжлагдсан болохыг харуулсан байна. Ганган залуус, хөөрхөн охид андай бүжгээрээ тогтолтыг нээхэд хуран цугларсан үзэгчид догдолсон сэтгэлээ дарж ядан уухайлах, алга ташилтын дуун театрыг тэр чигээр нь хөгжөөв. Хүрээ хошууны “Улаанмөчир”-ийн тоглосон “Язгуур андай”, “Савардан”, “Баясгалант андай” зэрэг бүжгүүд үзэгчдийн таашаалд хүрчээ. Тоглолтын бас нэгэн онцлог зүйл нь гэвэл дуу байлаа. н.Мөнхжаргалын өргөн барьсан “Зүүдэнд ирсэн ээж” нэртэй дуу бүгдийг уяраан үзэгчид өөрийн эрхгүй түүнийг дагаж ам амандаа дуулцгаав. Түүнчлэн Өвөр Монголын нэрт дуучин н.Цэцэгмаа "Буриад" дуугаа, дуучин н.Халин "Үнсье чамайгаа", "Эхийн тухай дуу", АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан "PTS "хамтлагийн уран бүтээлчид "Буум буум", "Аз жаргал хүсье" нэртэй уран бүтээлээ, рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнээ эзлээд шинэ шинэ уран бүтээлүүд фенүүддээ хүргэсээр байгаа Өвөр Монголын "Хөх хээр" хамтлагаас "Хайрын гэгээ", "Аваргын дуу", дуучин н.Урнаа ”Өрлөг хатан ээж” нэртэй дуугаа монголчууддаа өргөн барьлаа. Энэ жилийн хувьд Хорчин нутгийн Андай бүжгийг хүргэсэн нь өмнөх жилүүдийн тоглолтоос онцлогтой болж чадсан юм. Эдгээр тоглолтууд монгол үзэгчдийн халуун хүрээллийг олж, тоглолт дуусчихаад байхад хүртэл үзэгчид театраас салж ядан байлаа. “Би анх удаа андай бүжгийг сонирхож байна. Андай бүжиг гэж ёстой сэтгэл догдлуулсан сайхан бүжиг юм байна” гэж Монгол Улсын нэгэн үзэгч догдлон ярив. Жүжигчдийн сэтгэл ч ихэд хөдлөн: - Эндэхийн үзэгчид үнэхээр халуун сэтгэлтэй, тийм болохоор бид нар ч гэсэн сэтгэл маш өндөр байна” гэж н.Амгалан ярьсан юм.
“Энх мэндийн хадаг” нэртэй тоглолтыг Улаанбаатар хотноо олон удаа зохион явуулж байгаа ба уулзалтын үеэр бүх төрлийн харилцааны үйл ажиллагаанууд ч зохиогдов. Энэ оны цагаан сарын уулзалтын арга хэмжээ 2015 оны 2 дугаар сарын 23-ний өдрөөс 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл явагдаж, уулзалт, тоглолт, ярилцлага, харилцаа зэрэг ажлууд зохиогдсон байна.
Тус үйл ажиллагааг БНДАУ-ийн төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар, Монгол Улсад суугаа Дундад улсын элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Улаанбаатар дахь Дундад улсын соёлын төвөөс хариуцан зохион байгуулав. (Лю Чүнь)
