
2026 оны Чүнчиний олон улсын хүүхэлдэйн киноны долоо хоног 06-р сарын 09-ний орой Чүнчиний Юнчуань дүүрэгт нээгдлээ. "Хязгааргүй ур ухаан, гайхалтай алсын хараа" сэдэвт энэ удаагийн киноны долоо хоногийг ХТРТ болон Чүнчин хотын захиргаа удирдан зохион байгуулжээ. Нээлтийн ёслол, "Алтан цайны мод" хүндэтгэлийн зөвлөмж, киноны хэрэглээний улирал зэрэг есөн гол арга хэмжээ энэ үеэр зохион байгуулагдах бөгөөд хүүхэлдэйн кино бүтээх, технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн уялдаа холбоо, олон улсын солилцоо гэсэн дөрвөн үндсэн чиглэлд анхаарлаа хандуулах юм.
Бразил, Камбож, Бангладеш, Мьянмар, Сейшелийн арлууд болон бусад орны зочид төлөөлөгчид, мөн дотоодын болон олон улсын хүүхэлдэйн кино үйлдвэрлэлийн холбоод, кино телевизийн технологийн компаниуд, нэр хүндтэй найруулагч, продюсеруудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцож байна.

Энэ удаагийн киноны долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал бол дөрвөн хэсэг, арван шагналаас бүрдсэн "Алтан цайны мод" хүндэтгэлийн хөтөлбөр байж, АНУ, Франц, Их Британи, ОХУ, Австрали, Бразил улс зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс 501 бүтээл ирүүлсэн байна. Шүүгчдийг “Арслан хаан” киноны найруулагч Роб Минкофф даргалсан бөгөөд дүнг 06-р сарын 12-нд зарлах болно.
Кино долоо хоног 06-р сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд кино хэрэглээний улирал, сэдэвчилсэн зах зээл, үнэгүй задгай талбайн үзвэр, эрдэм шинжилгээний семинар, мастер ангиуд, хүүхэлдэйн киноны бүтээлч байдал, технологийн ололт амжилтын үзэсгэлэн, салбарын уялдаа холбоо тогтоох, гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулж, дэлхийн хүүхэлдэйн киноны салбарын солилцоо хамтын ажиллагааны платформыг бий болгож, Чүнчин хот "Олон улсын хүүхэлдэйн киноны төв” гэсэн хотын брэндийг бий болгоход дэмжиж туслах болно.
