solongonews
Гурван улсын хадан зургийн үзэсгэлэн болов
2015-01-27 23:24
“Морин дээрх шүтлэг далд ертөнцийн даллага” үзэсгэлэн



1 дугаар сарын 25-нд, Хөххотын  Цэцэнтана үзэсгэлэнгийн төвд “Морин дээрх шүтлэг далд ертөнцийн даллага" нэртэй Дундад Монгол Орос гурван улсын  хадны зургийн үзэсгэлэн болж өнгөрлөө. Уг үзэсгэлэн нь Мони уулын хадны зургаас сэдэвлэн гурван улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн 100 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна.  Энэхүү үзэсгэлэнг өнгөрсөн 2014 оны 12 дугаар сарын 18- нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нээж байсан юм.


        Хөххотноо явагдсан энэ удаагийн үзэсгэлэнг Дундад улсын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс ивээн тэтгэж, Өвөр монголын Баяннуур хотын урчуудын холбоо, Өвөр монголын Да жуу орчин үеийн урлагийн төвөөс зохион байгуулав. Үзэсгэлэнд хоёр орон б хамаа бөхий удирдлага нар оролсжээ .
        Мони уулын хадан зураг бол түүх соёлыг судлах маш их үнэ цэнэтэй байж,  Бортохойн соёлын чухал хэсэг бөгөөд эрт үеийн умард нутгийн үндэстэннүүдийн соёл иргэншлийн түүхийг харуулсан соёл иргэншлийн төлөөлөл гэж үнэлэгдсэн байдаг.


 

Зохиогч: Х.Цолмон
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл