solongonews
Өвөр Монголын 23 дахь удаагийн мал аж ахуйн үзэсгэлэн эхлэв
2026-05-28 16:28
Өвөр Монголын 23 дахь удаагийн мал аж ахуйн үзэсгэлэн эхэллээ.

Өвөр Монголын 23 дахь удаагийн мал аж ахуйн үзэсгэлэн 5-р сарын 28-ны өдөр Өвөр Монголын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд эхлэв.

Мал аж ахуйн нийгэмлэг, Өвөр Монголын Мал эмнэлгийн холбоо хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь "Технологийн чадавхийг нэмэгдүүлэх, ногоон өөрчлөлт, аж үйлдвэрийн интеграци" сэдвийн хүрээнд болж, Өвөр Монголын үндэсний ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн томоохон бааз болох байршлын давуу талыг ашиглан тэжээлийн хангамжаас эхлээд гүн боловсруулалт хүртэлх салбарын бүх сүлжээний инновацын ололт амжилтыг харуулж, зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах, салбар-санхүүгийн интеграцчилалын өндөр үр ашигтай платформыг бүрдүүлэхэд ач холбогдол үзүүлэх болно. Үзэсгэлэн 05-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл