1 сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ны хоёр чуулганы үеэр, ӨЗО-ны 2014 оны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжилтийн төлөвлөгөөний байдал болон 2015 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайланг бүх төлөөлөгчид авч хэлэлцсэн байна.
Тайланд, 2014 онд бүх орны бүх жилийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 1776.95 тэрбум юаньд хүрч, 7.8 хувиар нэмэгдэв гэжээ.

2014 онд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжиж, бүх жилийн амуу будааны ургац 55.06 тэрбум жинд хүрч, “Арван нэгэн жил дараалан элбэг хураалт авсан” байна. Малын тоо толгой үргэлжлэн нэмэгдэн 129 саяд хүрч, 9.3 хувиар нэмэгджээ. Тогтсон хэмжээнээс дээших аж үйлдвэрлэлийн орлого 10 хувиар нэмэгджээ. Үйлчилгээний үйлсийн эргэлт тогтуун байж, бүх жилд нийгмийн хэрэглээний барааг борлуулсан ерөнхий хэмжээ 561.99 тэрбум юаньд хүрэв. Төмөр замын тээврийн хэмжээ 73 сая тоннд хүрчээ. Аялал жуулчлалын ерөнхий орлого 180.66 тэрбум юаньд хүрч, банк санхүүгийн хадгаламжийн 1621.76 тэрбум юань байж, бүх төрлийн зээлийн үлдвэр 1494.71 тэрбум юаньд хүрчээ.

2015 оны улс ардын аж ахуй ба нийгмийн хөгжлийн төсөвлөсөн зорилт бол орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмэжээг 8 хувь орчим нэмэгдүүлж, бүх нийгмийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг 13 хувиар нэмэгдүүлж, тогтсон хэмжээнээс дээших аж үйлдвэрийн нэмэгдлийн хэмжээ 10 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хэрэглээний жижиглэн борлуулах хэмжээг 11 хувиар нэмэгдүүлж, энгийн олон нийтийн төсвийн орлогыг 6 хувиар нэмэгдүүлж, хот суурингийн байнгын оршин суугчдын дундаж орлогыг 9 хувиар нэмэгдүүлж, малжих тариалах орны байнгын оршин суугчдын дундаж орлогыг 10 хувиас дээш нэмэгдүүлж, хот суурингийн 250 мянган хүнд шинээр ажил олгож, суугаа ардын хэрэглээний үнэ ханшийн нэмэгдлийн хэмжээг 3 хувь орчимд хязгаарлаж, үйлдвэрийн энергийн хорогдуулал ба нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах хэмжээг дунджаар 2.2 хувиар багасгана.

