solongonews
Гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлд итгэлтэй хэвээр байна
2026-06-15 11:21
Худалдааны яамны мэдээллээс харахад Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр нэмэгдэж, одоогоор 530,000-аас давж, нийт гадаадын хөрөнгө оруулалт 3.6 их наяд ам.доллараас давсан байна

Худалдааны яамны мэдээллээс харахад Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр нэмэгдэж, өдгөө 530,000-аас давж, нийт гадаадын хөрөнгө оруулалт 3.6 их наяд ам.доллараас давсан байна. Эдгээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь Хятадад байр сууриа гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн өргөжүүлэхийг сонгосон юм. Олон мэргэжилтэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдагчид Хятадын бат бөх эдийн засгийн үндэс суурь, инновацийн эрч хүчийг тасралтгүй бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчныг байнга сайжруулж байгаа нь дэлхийн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлж байгааг мэдэгдэв.

Гадаадын хөрөнгө оруулалт хүчтэй хэвээр байна

Энэ оны эхний дөрвөн сард бүх Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 20,113 шинэ аж ахуйн нэгж байгуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээрийн дотор өндөр зэргийн шинжлэх ухаан технологийн салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 116.33 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай 3,000 гаруй аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байгаа юм. Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академийн судлаач Жөү Ми Хятадын гадаадын хөрөнгө оруулалтад татах чадвар тогтвортой хэвээр байгаа мөртөө гадаадын компаниудын Хятад дахь бизнесийн зохион байгуулалт байнга сайжирч байгааг мэдэгдэв.

 Жөү Ми:

- Хятад улс асар том зах зээл, баялаг аж үйлдвэрийн экосистемтэй. Үүний зэрэгцээ Хятадын зах зээл нь инновацийн ололт амжилтыг өндөр хүлээн зөвшөөрч, инновацийг дэмжих цогц бодлого, бүрэн аж үйлдвэр, хангамжийн сүлжээний системтэй мөртөө орлуулшгүй цогц өрсөлдөөний давуу талыг бүрдүүлж, энэ нь гадаадын хөрөнгө оруулалт Хятадын өндөр технологийн салбарт хөрөнгө оруулалтаа хурдасгаж байгаа гол шалтгаан болох юм.

Schneider Electric компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Хятад, Зүүн Азийн ерөнхийлөгч Инь Жэн хэлэхдээ, Хятадын зах зээл нь Schneider Electric-ийн хувьд онцгой мөртөө чухал ач холбогдолтой гэжээ. Нэгдүгээрт, зах зээлийн давуу талууд нь тод томруун байна. Хятад улс нь асар том хэрэглээний зах зээл, бүрэн үйлдвэрлэлийн систем ба хүний нөөц ихтэй. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн давуу талууд нь мэдэгдэхүйц байна. Хятад улс шинэ бүтээмжийн хүчийг идэвхтэй хөгжүүлж байгаа мөртөө эрчим хүчний шилжилт нь чухал өсөлтийн хөдөлгүүр болж байгаа юм. Гуравдугаарт, технологийн давуу талууд нь илэрхий. Хятад улс эрчим хүчний технологи, хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч байр суурь эзэлдэг байна. Хятадын зах зээлийн олон давуу талууд болон компанийн Хятад дахь урт хугацааны хөрөнгө оруулалт, хөгжлийн давуу талыг ашиглан Хятад улс Schneider Electric-ийн дэлхийн хоёр дахь том зах зээл болж, компанийн инноваци, хөгжлийн чухал эх үүсвэр болж байна.

Хэд хэдэн хөрөнгө оруулалтын төслүүд нь гадаадын компаниудын Хятадын зах зээлд итгэх итгэлийг харуулж байна. 2025 онд Тайландын T.C. Pharmaceutical Industries Co., Ltd. компани Хятад дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлсээр байгаа юм. Нийт 2 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Red Bull ундаа (Сычуань) үйлдвэрлэлийн баазынхаа хоёр дахь үе шат албан ёсоор үйлдвэрлэлээ эхлүүлж, нийт 1.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай Red Bull ундаа (Гуанши) үйлдвэрлэлийн бааз амжилттай ажиллаж эхэлсэн. T.C. Pharmaceutical Industries Co., Ltd. компанийн гүйцэтгэх захирал Шюй Шиньшюн Хятадын хэрэглээний зах зээл том мөртөө асар их боломжтой гэж мэдэгдэв. T.C. Pharmaceutical Industries Co., Ltd. нь Хятадыг дэлхийн стратегийнхаа гол зах зээлийн нэг гэж үздэг бөгөөд Хятадын зах зээлийг хөгжүүлэх урт хугацааны хэтийн төлөвийг баримталдаг. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний дараа T.C. Pharmaceutical Industries Co., Ltd.-ийн Хятад дахь нийт хөрөнгө оруулалт 4.3 тэрбум юаниас давсан байна.

2025 оны 10-р сард Medtronic-ийн Хятад дахь анхны дижитал эрүүл мэндийн инновацийн бааз Бээжинд байгуулагдсан. Medtronic компанийн Ахлах дэд ерөнхийлөгч, Хятад компанийн ерөнхийлөгч Гү Юйшао тус бааз нь хиймэл оюун ухаан, том өгөгдлийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд анхаарлаа төвлөрүүлж, ухаалаг өвчний менежментийн шийдлүүдийг бий болгох, Хятадын анагаах ухааны практикийн туршлагыг дэлхийн хэмжээний туршилтын үнэ цэнэтэй инновацийн жишиг болгон хувиргахад анхаарлаа хандуулдаг болохыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол Medtronic компанийн дэлхийн бизнесийн чухал өсөлтийн хөдөлгүүр, Medtronic компанийн ирээдүйн инновацийн эх үүсвэр болох мөртөө Medtronic компанийн дэлхийн стратегийн хүрээнд Хятад улс бол хоёр инновацийн төв, хоёр венчур капиталын сан нэгэн зэрэг байгуулагдсан цорын ганц зах зээл болох юм гэжээ.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл