1 сарын 29-ий өдөр, Ардын дээд шүүхийн дарга Хү Ифэн ажлын тайландаа, 2014 онд 419550 хэргийг хүлээн авч шийдвэрлэж, 346774 хэргийг нь шүүн дуусгаж, дээр жилийн адил хугацаанаас тус тус 25.7% ба 20.5%-иар нэмэгдэж, ӨМ орны өөрчлөлт хөгжилтэд хүчин бүхий хууль дүрмийн баталгаа хангажээ гэжээ.
Нэг жилийн турш, бүх орны Шүүх хороо “Амар амгалан Өвөр Монгол”-ын байгуулалтыг ахиулахын тулд, бүх зүйлийн эрүүгийн хэрэгт чанга цохилт өгч, бүх жилд 29353 хүнтэй холбогдсон 21778 хэргийг шүүн дуусгаж, өнгөрсөн жилийнхжжс тус тус 8.2% ба 4.6%-иар нэмэгдэж, нийгмийн эе зохицонгуй тогтууныг хамгаалахад идэвхтэй хувь нэмэр үзүүлэв.
“Мянган шүүгч үндсэн шатаар аялах” үйл ажиллагааг өрнүүлж, бүх жилд үндсэн шатны 25634 хэргийг шүүн шийдвэрлэж, 14312 хэргийг эе найртай болгожээ. Ардын амьдралтай холбогдсон хэргийн шүүн таслалтыг дээд хэмжээгээр хүндэтгэж, бүх жилд хөдөлмөрийн зөрчил, гэр бүл зэрэг иргэний заалдааны 66669 хэргийг шүүн шийдвэрлэжээ.
