solongonews
Хятадын цөлжилттэй тэмцэх ажил мэдэгдэхүйц үр дүнд хүрэв
2026-06-18 10:45
Хятадын цөлжилттэй тэмцэх ажил мэдэгдэхүйц үр дүнд хүрэв

 

Зургаадугаар сарын 17-нд тохиодог Дэлхийн цөлжилт болон ган гачигтай тэмцэх 32 дахь өдрийг тохиолдуулан Хятадын Ой, бэлчээрийн газраас мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятад улс цөлжилттэй тэмцэх ажлаа эрчимжүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүрээд байна.

“Умардын гурван ” бүс нутаг нь Хятадын элсний нүүдэл, цөлжилттэй тэмцэх үндсэн фронт юм. Хятадын Ой, бэлчээрийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, “Умардын гурван ” бүсийн хамгаалалтын ойн зургаа дахь шатны төслийн хүрээнд 30.87 сая га талбайд бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөс 23.69 сая га талбайд ажлыг хэрэгжүүлээд байгаа нь хугацааны болон ажлын зорилтын талаас нь авч үзвэл хагасаас давсан үзүүлэлтэд хүрчээ.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс цөлжилтийн иж бүрэн хяналт, хамгаалалтын ажлыг тасралтгүй бэхжүүлж, “Умардын гурван” бүс зэрэг экологийн томоохон төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд нийт 10.14 сая га цөлжилтөд өртсөн газар, мөн 1.96 сая га цөлжилттэй газрыг нөхөн сэргээсэн байна.

өдгөө Хятадын цөлжилтөд өртсөн газрын нийт талбай жилээс жилд буурч байгаа бөгөөд XX зууны сүүлчээр жилд дунджаар 343 мянган га-аар тэлж байсан бол өнөөдөр жилд дунджаар 667 мянган га-аар багасаж байна.

Мөн улсын хэмжээнд орших найман том цөл, дөрвөн том элсэрхэг бүсийн хөрсний салхины элэгдлийн хэмжээ 2000 онтой харьцуулахад ойролцоогоор 40 хувиар буурчээ. Цөлийн бүсийн ургамлын дундаж бүрхэц 21.17 хувь хүрсэн нь арван жилийн өмнөхөөс 2.84 нэгжээр өссөн үзүүлэлт болсон байна.

Үүнээс гадна “Умардын гурван” төслийн бүсийн ой, бэлчээрийн бүрхэц 40.76 хувьд хүрч, нөхөн сэргээх боломжтой цөлжилтөд өртсөн газрын 67.82 хувийг хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажилд хамруулаад байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл