
Энэ удаагийн “Солонго” нэрэмжит шагналд бүртгүүлэх бүтээлийн хугацааг 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртлэх хугацаанд Өвөр Монголын дотоод гадаадын аймаг хотын зэрэглэлээс дээш сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн газраар дамжин монгол, хятад хэлээр хэвлэсэн зохиол /роман, тууж, өгүүллэг/, хүүхдийн уран зохиол, шүлэг дуу, найруулал, мэдээллийн уран зохиол, ардын аман зохиол, уран зохиолын онол, шүүмж /зөвхөн шүүмжийн зохиол буюу онолын зохиол/, орчуулгын зохиол /монгол хэлнээс хятад хэлэнд орчуулсан/ зэрэг 8 төрлийн бүтээлийг дэвшүүлэх болно.
“Солонго” нэрэмжит шагнал нь Өвөр Монголын уран зохиолын хамгийн дээд зэрэглэлийн шагнал бөгөөд гурван жилд нэг удаа болдог. 1984 онд анх удаагаа зохион байгуулснаас хойш өнөөг хүртэл 10 дахь удаагаа зохиогдож, 700 гаруй бүтээлийг шалгаруулж байна.
