ӨМӨЗО-ны 2015 оны Засгийн газрын ажлын тайланд, соёлын хөгжил цэцэглэлтийг түлхүү ахиулж, өргөн олон ард түмний оюун ухаан соёлын хэрэгцээг тасралтгүй хангана гэж дурдсан байна. Социализмийн голлогч өртгийн үзэлтийн хүмүүжлийг сайн хэрэгжүүлж, соёл иргэншлийн байгуулалтыг ард түмний соёлын ажиллагаатай уялдуулж, идэвх хүчийг дамжуулж, Дундадын мөрөөдлийг биелүүлэх оюун ухааны хөдөлгөгч хүчийг хөгжүүлэхийн хамт оюун ухааны гэр орныг байгуулахаар хичээнэ. Олон нийтийн соёлын үйлчилгээний системийг стандартжуулж, тэнцүүржүүлэх байгуулалтыг бүх талаар ахиулж, шилдэг бүтээл гаргахыг дэмжиж, удирдлагаа эрчимжүүлж, соёлын үйлсийн хөгжлийг түргэтгэнэ. Соёлын аж үйлсийн байрлуулалтыг зохицуулж, онцлогттой, зөрөөтэй хөгжлийг түлхүү ахиулж, соёл болон жуулчлалын хамтын хөгжлийг түргэтгэж, онцлогттой соёлын аж үйлсийн хөгжлийг ахиулна. Өвөр Монгол орны үндэстний шилдэг соёлыг гадаадад сурталчилж, соёлын солилцоогоо өргөтгөнө гэжээ.
Энэ удаагийн чуулганаар ӨМӨЗО-ны тэргүүлэгч Баатарын хийсэн Засгийн газрын ажлын тайланг өнгөрсөн жилийн Засгийн газрыг ажлын тайлантай харьцуулбал, “Орон нутгийн онцлогтой соёлын аж үйлс”, “Гадаадад соёлын солилцоо”, “Орон нутгийн онцлогтой, зөрөөтэй хөгжилт” зэрэг шинэ санаа нэмэгджээ. Энэ нь 2015 онд ӨЗО-оос соёлын үйлсийн хөгжлийг чухалчилж, орон нутгийн онцлогтой соёлын хөгжлийг хүндэтгэн, тал нутгийн соёлыг багтаасан үндэстний шилдэг соёл урлагийн гадаадын солилцоог сайжруурлах болсныг харуулжээ.
