solongonews
Ван Эрчи төлөөлөгчийн хөрс шорооны бохирдолыг сэргийлэх хүсэл
2015-03-08 11:09
Хөрс шорооны чанарыг батлах нь тариачдын ашиг тустай шууд холбогдож байгаа юм.

 Гялгар уутан бүрхэвч, эм тарианы баглаа боодол зэрэг хаягдмал эдийг шатааж байгаа нь хүрээлэн буй орчин тойрны бохирдолыг бий болгосоны зэрэгцээ тариалан үйлдвэрлэл хийгээд хүсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд ч ноцтой нөлөөлж байна гэж ардын төлөөлөгч Ван Эрчи ярьна. Улаанхад хотын тарилан мэргэжлийн үйлчилгээний төвийн дэлгэрүүлэх өртөөнд ажлын албатай бүх улсын ардын төлөөлөгч Ван Эрчи 1986 онд ажлын байрд гарснаас хойш, тариачии болон тариан газартай салшгүй хувь барилдлагатай болжээ. 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын Ардын Төлөөлөгч болсноос хойш түүний дэвшүүлсэн санал сануулга нь бүгд тарианы газрын чанарыг дээшлүүлэх, хүсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлах зэрэгт холбогдож байгаа аж. Тарианы газрын гялгар уутны бүрхэвч нь тариалангийн уналтыг нэмэгдүүлэх арга болсны хувьд Ван Эрчигийн омогшин ярьдаг нэгэн мөн. Түүний хийж байгаа “Улаанхад хотын 67мянган га эрдэнэ шишийн гялгар уутын бүрхэвчийн ерөнхийлсөн мэргэжил”-ийн төрөл зүйл нь 3 удаа бүх улсын тариалан мал аж ахуй, загасны үйлсийн салбарт элбэг хураалт авах тариалангийн мэргэжлийг дэлгэрүүлэх үр бүтээлийн хоёрдугаар шагналыг хүртсэн байна. Гялгар уутны бүрхэвчийн мэргэжил нь Өвөр Монголын ган хагсаргыг эсэргүүцэхэд чухал үйлдэл үзүүлсэн байна. Гэвч энэхүү мэргэжлийг өргөөнөөр дэлгэрүүлэн хэрэгжүүлснээс гялгар уут нь газар шорооны бохирдолыг бий болгосон байна. Өнгөрсөн онд Бүх Дундадын АТИХ-ын үеэр Ван Эрчи бохирдолыг багасгах санал дэвшүүлж, Бүх Дундадын АТИХ-ын болон холбогдох байгууллага нэгжийн анхааралд орсон байна. Улсын өөрчлөлт хөгжүүлэлтийн зөвлөлийн холбогдох газраас Ван Эрчитай харьцаж, мэргэжлийн баримжаад засалт оруулж, гялгар уутны бүрхэвчийн хор хөнөөлийг багасгах арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ онд, тэрээр тарианы газрын чанарыг дээшлүүлэх болон хамгаалах тухай санал дэвшүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн дэлвшүүлсэн саналтай холбоотой бөгөөд ялгаатай байдаг. Хөрс шорооны бохирдлоос сэргийлэн засах, гялгар уутны бүрхэвчийн “Цагаан бохирдол”-ын асуудал, тариан газрын хөрс шорооны чанар чансаа муудахаас сэргийлэх зэрэг Ван Элчигийн дэвшүүлэх сануулга нь бүгд тариан газарт холбогдож байна. “Тариан газрын чанар чансааг батлах бол тариачны орлогыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин тойрны бохирдлоос сэргийлэн засах, идээний аюулгүй байдлыг батлах зэрэг тал бүрийн асуудалтай холбогдож байдаг. Ийнхү нийгмийн бүх талынхан мөн асуудлыг хүндэтгэн үзэж анхааралдаа авах хэрэгтэй байна гэжээ.

Зохиогч: Б.Жиньшань Д.Зоригт, Сурна
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл