solongonews
Ван Жаомин гишүүний сануулга
2015-03-12 21:44
Ван Жаомин гишүүн: тал нутгийн гамшгийн төрийн бодлогын чанартай даатгалыг идэвхтэй зохион байгуулах хэрэгтэй

       Дундад улсын УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Хэ Шинь Юань Мэн Зао ганг эсэргүүцэх ногооруулалтын хувьцаат ХХК-ийн захирал Ван Жаомингийн санал сануулга болон хурал дээр хэлсэн үг нь бүр ган хуурай газрын тал нутгийн экологийн системийн бүтээн байгуулалт, мал аж ахуйн орны аж ахуйн хөгжилт дээр төвлөрч байв. 3 жилийн турш, тэрбээр их хуралд 9 санал сануулга дэвшүүлжээ. Үүнд: “Тал нутгийн экологийн системийн бүтээн байгуулалт болон экологийн аж үйлдвэрийг харилцан уялдуулахыг ахиулах тухай” санал сануулга нь улс болон холбогдох байгууллага нэгжийн анхаарал хүндэтгэлийг хүртсэн байв.

        Ван Жаомин энэ удаагийн хуралд ч “Тал нутгийн гамшгийн төрийн бодлогын чанартай даатгалыг сүвэгчлэн бий болгож, мал аж ахуйн орны гамшгийг сэргийлэн гамшгийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх тухай” санал сануулга зэрэг тал нутаг экологитой холбогдсон гурван санал сануулга дэвшүүлсэн байжээ.

        Ван Жаомин гишүүний үзэж буйгаар 18 дугаар хугацааны төв хорооны 3 дугаар бүгд хурлаар баталсан “Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал асуудлуудын тухай тогтоол”-д тариалангийн даатгалын дүрмийг төгөлдөржүүлэх хэрэгтэй гэж тодорхой дурджээ. Улсаас тариалангийн даатгалын дүрмийн өөрчлөлтийн явцад тал нутаг мал аж ахуйн орны гамшгийн чанартай даатгалын дүрмийг цаг алдалгүй байгуулахын хамт даатгалын зардлын нөхвөр өгөхийг улсын тариалангийн даатгалын төрийн бодлогын чанартай даатгалын зардлын нөхвөрийн цар хүрээнд оруулах нь, тал нутгийн мал аж ахуйн үйлсийн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх ахицыг түргэтгэж, мал аж ахуйн орны дахин үйлдвэрлэлийн чадвар ба түвшнийг дээшлүүлж, улсын чухал малын ашиг шимийн хангалтын аюулгүй байдлыг баталж, ялангуяа цөөн тоот үндэстний үхэр хонины махны хангалтыг баталж, малчдын мал аж ахуйгаас олох орлогыг нэмэгдүүлж, хил хязгаар орны нийгмийн тайван байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

        Тэрээр сануулсан нь, улсаас үхэр хонины төрийн бодлогын чанартай даатгалын дүрмийг эхлүүлэн хэрэгжүүлж, мал аж ахуйн орны махны чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонь тэжээн үржүүлэх даатгал гаргахыг дэмжихийн зэрэгцээ даатгалын зардлын нөхвөрийг улсын тариалангийн даатгалын төрийн бодлогын чанартай даатгалын цар хүрээнд оруулбал зохино. Хөдөө аж ахуй ба даатгалын үйлсийг хянан удирдах салбарынх тухайлсан ажлын удирдлагаа чангатган, даатгалын зардлын хэмжээ ба даатгалын дүрэм тогтоолыг шинжлэх ухаанчаар тогтоож, даатгалын компани ба тэжээн үржүүлэх хоёр этгээдийн идэвхийг өрнүүлж, даатгалын хариуцлагын дүрмийг дээшлүүлбэл зохино. Үүний хамт тал нутгийн мал аж ахуйн даатгалын шинийг үүдээх судалгааг чангатган, ноолуурын үнэ ханш ба тал нутгийн бэлчээр өвсний гаралт зэрэгт төрийн бодлогын чанартай даатгал гаргахыг сүвэгчлэхийн хамт санхүүгийн эргэлтийн загварыг идэвхтэй хэрэгжүүлж, санхүү, даатгал, тэжээн үржүүлэх өрхийн хамтаар ашиг хүртэхийг биелүүлж, улсын эдийн засгаас тал нутгийн гамшгийн чанартай даатгалын зардлын нөхвөрийг тусгай зарлагад оруулж тал нутгийн гамшгийн чанартай төрийн бодлогын даатгалыг бүтэмжтэй хэрэгжүүлэхийг баталбал зохино.

 

 

Зохиогч: Бао Юйин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл