
-Энэ онд "Нэг бүс, нэг зам"-ын стратегийн хэрэгжилттэй холбоотой зүүн өмнөд Азийн Вьетнам, Лаос, Тайланд, Төв Азийн Казахстан зэрэг орныг оролцуулсан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн үүргийг ахиулж, төмөр замын бүтээн байгуулалтын "Нэг бүс, нэг зам"-ын стратегийн хэрэгжилтэд үзүүлэх үүрэг гүйцэтгэх болно гэжээ.
Тэрээр, өдгөө Төв Европ, Төв Азийн хурдны төмөр зам ашиглалтад орсон, эдгээр нь баруун бүс нутгийг дайчлахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнийг Дундадын зүүн нутагт хүргэсний дараа дахин Төв Европ, Төв Азийн хурдны төмөр замаар Европ уруу тээвэрлэж байна. Энэ нь "Нэг зурвас, нэг зам"-ын санаачилсан агуулга юм гэжээ.
Энэ оны төмөр замын хамгийн чухал үүрэг бол төв баруун нутгийг нээн хөгжүүлэх явдал юм. Үүнээс өмнө төлөвлөж байсан хурдны замын дөрвөн босоо дөрвөн хөндлөн зам төв баруун нутгийн зам тээврийн ажлыг бүрэн гүйцэтгэж чадахгүй болохоор төслийг нэмэх шаардлагатай. Иймээс төв баруун нутгийн хурдны замыг хөгжүүлэх нь "Нэг зурвас, нэг зам"-ын стратегийн хэрэгжилтэд ахиц гарахад алс хэтийн үр нөлөөг үзүүлэх болно гэж Хуан Чян илэрхийлжээ.
