Хятадын Үндэсний статистикийн хороо 5-р сарын 21-нд 2025 оны улсын хэмжээний хүн амын 1 хувийн түүвэр судалгааны үндсэн үзүүлэлтийн тайланг нийтэллээ.
Судалгаанд үндэслэн тооцсон хүн амын үндсэн үзүүлэлтүүдийг танилцуулбал:
Нэгдүгээрт, улсын нийт хүн ам:
Хятадын нийт хүн ам 1 тэрбум 405 сая 450 мянгад хүрчээ. Үүнээс эрэгтэй хүн ам 717 сая 220 мянга буюу 51.03 хувь, эмэгтэй хүн ам 688 сая 230 мянга буюу 48.97 хувийг эзэлж байна.
Нийт хүн амын хүйсийн харьцаа эмэгтэйчүүдийг 100 гэж үзвэл эрэгтэйчүүд 104.21 байгаа ажээ.
Хоёрдугаарт, өрхийн хүн ам:
Улсын хэмжээнд нийт 514 сая 650 мянган өрх бүртгэгдэж, өрхийн хүн ам 1 тэрбум 296 сая 850 мянгад хүрчээ. Түүнчлэн нэг өрхөд дунджаар 2.52 хүн ногдож байгаа ажээ.
Гуравдугаарт, насны бүтэц:
Нийт хүн амын дотор 0-14 насныхан 214 сая 360 мянга буюу 15.25 хувь, 15-59 насныхан 869 сая 870 мянга буюу 61.89 хувь байна. Харин 60 ба түүнээс дээш насныхан 321 сая 220 мянга буюу 22.86 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс 65-аас дээш насныхан 223 сая 90 мянга буюу 15.87 хувьтай гарчээ.
