
4 жил тутамд болдог Хөлбөмбөгийн ДАШТ АНУ, Канад, Мексикт ид болж байна. Энэхүү тэмцээнд зориулан Хятадын үйлдвэрлэл ч аль хэдийн яаралтай ажиллаж эхэлжээ. Тэмцээний албан ёсны бөмбөгөөс эхлээд ховорхон олдох Дэлхийн цом хүртэл, тэмцээнийг хүчирхэгжүүлдэг Хятадын технологиос эхлээд алдартай захын бүтээгдэхүүн хүртэл Хятадын аж үйлдвэр нь үр ашиг, инновацаараа дэлхийн спортын арга хэмжээнд хүч чадал, эрч хүчээ харуулсан.
Гадаад худалдааны бараа бүтэгдхүүндээ ДАШТ-ий элемент оруулж, оймсонд ч гэсэн тэмцээний элементүүдийг хэвлэх шаардлагатай болжээ гэж үдэшлэгийн салбарт 12 жилийн турш гүнзгий оролцсон И-Ү Жуанли өргөн хэрэглээний ХХК-ийн ерөнхий менежер Фан Линжуан хэлэв.

Фан Линжуаны амьдардаг Жэжян мужийн И-Ү хот нь ДАШТ-тэй холбоотой бүтэгдэхүүн үйлдвэрлэсээр ирсэн юм. И-Ү хотын Спорт, фитнессийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн холбооны тооцоолсноор, өнгөрсөн Катарын ДАШТ-ий үеэр "Ивуд үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнүүд ДАШТ-ий бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн бараг 70%-ийг эзэлж байжээ. Энэ оны эхний улиралд Ивугийн спортын бараа бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 12%-иар өсөж, Фан Линжуан болон түүний компанийн нэр хүнд сүүлийн зургаан сарын хугацаанд огцом өссөн байна.
Хяталын үйлдвэрлэгчид ДАШТ-ий нэр хүндийг ашиглахын тулд бэлтгэлийн хугацааг мэдэгдэхүйц хурдасгасан. Голчлон ширээний хэрэгсэл, чимэглэл, бөмбөлөг, баннер зэрэг үдэшлэгийн хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани өнгөрсөн оны 11-р сард ДАШТ-тэй холбоотой бүтээгдэхүүний загварыг гаргаж эхэлнэ, дараа нь үйлчлүүлэгчдийн лавлагаа, захиалгын гүйцэтгэл, бүтээгдэхүүний тохируулга, үйлдвэрлэл явагдсан. Тус компанийн хамгийн ачаалалтай "захиалгын огцом өсөлт"-ийн үед үйлдвэрлэлийн шугамууд тасралтгүй өргөжиж, эцэст нь захиалгын гүйцэтгэлийг дуусгахын тулд ойр орчмын арав гаруй үйлдвэрийн тусламжийг авсан байв. Одоогийн байдлаар тус компанийн АНУ, Канад, Мексик улсад ДАШТ-тэй холбоотой бүтээгдэхүүний борлуулалт нэг сая юаниас давжээ.
Дэлхийн цом бол зөвхөн спортын арга хэмжээ төдийгүй асар том арилжааны боломжийг ологдог гэж Фан Линжуан хэлэв. Гадаад зах зээлийн гоо зүйд нийцүүлэн дэлхийн цомыг тойрсон долоон цуврал боловсруулсан бөгөөд үүнд ширээний хэрэгсэл, чимэглэл, тоглоом болон бусад уламжлалт бүтээгдэхүүнүүд багтсан байв.

Бид зохион байгуулагч улс орны онцлог шинж, шүтээн, өлзийт бодисыг судалдаг, улс бүрийн далбааны өнгийг оруулж хиймэл оюун ухааныг ашиглан бүтэгдэхүүний дизайныг үйлчлүүлэгчид өгдөг, тэд үүний сууринд брэнд тэмдэг болон бусад элементүүдэд хувийн тохиргоо хийх нэмэлт тохируулга хийдэг гэж тэрээр хэлэв. Хэдэн мянган эсвэл хэдэн арван мянган багцын захиалга байсан ч дизайн, хэвлэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүргэх хүртэлх бүх мөчлөг ердөө нэг долоо хоног үргэлжилдэг. Энэхүү хурд нь Хятадын худалдагчдын өрсөлдөх давуу талуудын нэг болох юм.
Сүүлийн жилүүдэд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн компанийн дизайны баг нэг хоёрхон хүнээс арван хэдэн хүн болж өргөжиж, агуулахын талбай 3000 хавтгай дөрвөлжин метрээс 10,000 хавтгай дөрвөлжин метр болж, бизнесийн баг ч мөн хорь гучин хүн болж өргөжсөн.
Өдгөө Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байгаа ч үйлдвэрийн Дэлхийн цомын захиалга үндсэндээ дууссан боловч залгаад Халловины баяр, Талархлын баяр, Зул сарын баярын бүтээгдэхүүний дизайнд анхаарлаа хандуулах болно гэж Фан Линжуан хэлэв.
