solongonews
ӨМӨЗО-ны соёлын хөгжлийн ололт, амжилт
2015-01-29 22:58
Өвөр Монгол 2014 онд соёл урлагийн салбарын 20 гаруй багийн 200 гаруй жүжигчид Орос, Тайланд, Дани зэрэг 10 гаруй улс болон Шянган, Аомэнь, Тайвань зэрэг газар оронд соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулжээ.

Гол үзэл

Гадаад дахь соёлын солилцоо бол эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий тусгал болох бөгөөд Дундад улсын онцлогтой социализмийн соёлын үйлсийг дэлхийд ухуулах бүтээмжтэй арга хэлбэр болно. Соёлын солилцоогоор дамжуулж, харилцан суралцаж, харилцан нөхөж улс хоорондын итгэлцлийг бататгаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нөхөрсөг харилцаагаа сайжруулахад ашигтай. Өвөр Монгол гадаадтай соёлын солилцооны агуулга хэлбэрээ тасралтгүй баяжуулж, зам шугамаа саадгүй болгож, хүрээ цараагаа өргөтгөж, үндэстний соёлын гадагш гарах ба нэр нөлөөгөө нэмэгдүүлж, өндөр амжилтад хүрчээ.

Шилдэг амжилт

Өвөр Монгол 2014 онд соёл урлагийн салбарын 20 гаруй багийн 200 гаруй жүжэгчид Орос, Тайланд, Дани зэрэг 10 гаруй улс болон Шянган, Аомэнь, Тайвань зэрэг газар оронд соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулжээ. Австралид “Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Австрали • Өвөр Монголын долоо хоног” ажиллагааг зохион байгуулж, монгол үндэстний залуучуудын хөгжимгүй найрал дууны хамтлагийн тоглолт, Өвөр Монголын өнгө үзэмж зан заншлын зургийн үзэсгэлэн, биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг соёлын цуврал арга хэмжээ Австралийн ард олны хндэтгэлийг олжээ. Тайланд, Египет, Туркд соёл урлагийн бүлгэм томилон 2014 оны гадаадын Баясгалант цагаан сар”-ын цуврал үйл ажиллаанд оролцуулсан бөгөөд Монгол, Орос зэрэг хөрш улстайгаа соёлын солилцоогоо эрчимжүүлж, Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийнхэн Монгол Улсад суралцаж, дөрөв дүгээр удаагийн олон улсын морин хуурын наадамд оролцов. Өвөр Монголын архиелоги судлалын хүрээлэн болон Монгол Улс хамтран “Нүүдэлчин үндэстний соёлын буурийн үлдэгдлийн судлал ба илрүүлэлт”-ийн ажиллагааг зохион байгуулж, сайн үр дүнд хүрсэн байна. Олон улс дахь мэдээллийн байгуулалтаа сайжруулж радио, телевиз, сонин сэтгүүл, вэбсайт, хэвлэл зэргийг харь хэлээр гаргаж байгаа бөгөөд “Дундад, Монголын хэвлэл мэдээллийн тав дугаар форум” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад хэлний системийн байгуулалтыг эрчимжүүлж, боомтын ухуулгаа өргөтгөж, гадаад улсад солилцоо ба хамтын ажиллагааг нэмэгдүүлж, гадаад ухуулгийн ажил ба олон улсын хооронд дамжуулах хүчээ сайжруулах амар тайван орчинг бий болгов.

Зохиогч: Мөрөн
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл