solongonews
Да Ё соёлын үнэт өвийн тойм
2015-01-21 20:34
Да Ё соёлын үнэт өвийн буурь бол Хөххотоос зүүн зүгт 33 километрт байрлах ба түүнийг “Туулайн уул, Гарьдын уул, Тэмээт уул” ч гэж нэрлэдэг.

        Үзэсгэлэнт Хөххот Хатан голоор хөвөөлөн Далан хар уулыг түшиглэнэ. Өргөн уудам хээр талаар нь Хар гол урсдаг. Эрт үеэс хүмүүсийн оршин амьдрахад таатай газар байсаар ирсэн ба эдүгээг хүртэл хүмүүс баян тансаг энэ нутагт соёл түүхийг үүдэн бүтээж, ул мөрөө үлдээсээр. Да Ё соёлын үнэт өвийн буурь нь үүний нэгэн жишээ юм.
        Да Ё соёлын үнэт өвийн буурь бол Хөххотоос зүүн зүгт 33 километрт байрлах ба түүнийг “Туулайн уул, Гарьдын уул, Тэмээт уул” ч гэж нэрлэдэг. Гурван уул хэлхэлдэн холбогдсон, 30 мянга гаруй квадрат километр талбайтай. Уг нь боржин чулуу болон цахиур чулуугаар бүтсэн аж. Энэ буурийг 1973 онд Өвөр Монголын музейн хууч судлах ажилтан Ван Юипин илрүүлсэн байна. 1976 онд Дундад улсаас Да Ё соёлын өв нэр хайрлажээ. Тухайн үед хамааралтай судлалаас үндэслэвэл Да Ё соёлын үнэт өвийн буурь нь урт удаан түүхтэй бөгөөд цар хүрээ өргөн, дотоод гадаадад ховорхон байдаг соёлын өв болсон юм. Тухайн үед улсын дотоод гадаадын илрүүлээд байсан хуучин чуулуун зэвсгийн үйлдвэрлэлийн талбарын илрүүлэлт нь уг буурийг илрүүлсний дараа хожим нь илрүүлсэн юм.
Энэхүү чухал илрүүлэлт нь улсын дотоод гадаадын судлаачдын анхаарлыг маш хүчтэй татжээ. Дундадын хуучин чулуун зэвсэг судлаач эрдэмтэн Жя Ланьпө, Бээжин Их Сургуулийн хууч судлаач Лю Зүньэ газар дээр нь очиж, буурийг малтан судлах ажилд оролцсон юм. Бээжин Их Сургуулийн хууч судлалын салбар нь Да Ё тосгонд магистрын суралцах суурин болгосон бөгөөд төгссөн оюутнуудын дадлагын суурин болгожээ. Да Ё тосгон нь Далан хар уулын өмнө талаар байрладаг.

         Тосгоны зүүн өмнө талаар цахиур чулуу гардаг таван уул оршино. Цахиур чулуу бол эртний хүмүүсийн чулуун зэвсэг хийх чухал материал байсан. 1973 оноос эхлэн судалсан уг өвийн буурь нь өнөөг хүртэл 500-700 мянган жилийн түүхтэй цар хүрээгээр хамгаас том чулуун зэвсэг үйлдвэрлэх талбар болжээ. 1983 оноос хойш Да Ё соёлын өвийн судалгаа шинэ шатанд дэвшсэн юм. Өвөр Монголын музей нь Да Ё тосгонд ажиллах газар байгуулан үзүүлбэрийн газар гаргаж, малталтын ажлаа эхлүүлж гүнзгий судалгаа хийсэн байна.
        Энэ малталтын ажил нь 8 дугаар сараас эхлэн 10 дугаар сар хүртэл үргэлжилж, 500 гаруй квадрат метр талбайтай хөрс малтжээ. Уг хөрс нь гурван давхаргаас бүрэлдэнэ. Нэгдүгээр давхарга нь шар элс, хоёр дахь нь улаан өнгийн элс, гурав дахь давхарга нь шар өнгийн элс аж. Энэхүү гурван давхар хөрс нь 15 метр зузаан давхарга хэсгийг бүрдүүлж, мал амьтны чулуужсан үлдэгдэл, хүн төрөлхтний соёлын дурсгалт зүйлсийг уг хөрснөөс илрүүлсэн байна. Энэхүү илрүүлэлт нь гадаад дотоодын хууч судалгаа, экологи судлалын талд чухал хувь нэмэр гаргасан юм.
        Малтлагын талбайг зүүн баруун хоёр бүс хуваан явуулжээ. Баруун талын малтлагын бүсээс их хэмжээний чулуугаар хийсэн зэвсгийг илрүүлжээ. Зүүн зүгийн малтлагын бүсээс чулуугаар хийсэн зэвсгийг мянга орчим ширхэг илрүүлжээ. Үүнд: Хусах багаж, хагалж хэсэглэх багаж, чулууны бөмбөлөг зэрэг хуучин чулуун зэвсгийн үеийн хүн төрөлхтний бүтээсэн зүйлс багтана. Бас амьтны ясны чулуун үлдэгдлийг илрүүлсэн аж.
        Да Ё соёлын буурийн илрүүлэлт нь Дундадын умард нутгийн чулуун зэвсгийн соёлын буурийн тархалт болон хөгжилд чухал ач холбогдол үзүүлсэн бөгөөд Дундадын соёлын судлалд шинжлэх ухаанч баримт болжээ. 
        Шинжлэх ухаанч хамгаалалт болон зохистой нээн хөгжүүлэхээр дамжин одоо Да Ё соёлын буурь нь жуулчлалын газар болон хөгжжээ. Да Ё өмнө уулаар гол болгосон найман төрлийн үзэмж байж, үүний нэг үзэмжийг хууч судлаачид Туулай ууланд 100 метр урт, 15 метр өндөр гурван өөр шороогоор бүрэлдсэн хөрсний хэсэг байдаг. Үүнийг хүмүүс мөн “Үсэггүй тэнгэрийн бичиг” гэлцдэг. Дараагийн үзэмж бол өмнө уулын хоёр метр өндөр зууван хэлбэрийн том чулуу юм. Чулуу нь маш хатуу, гялгар. Энэ нь 10 мянган жилийн өмнө хамгийн сүүлийн удаагийн мөсөн голын өөрчлөлтөөс болсон гэдэг. Гурав дахь үзэмж нь холоос харахад Гарьд шувуу жигүүрээ дэлгэсэн мэт харагддаг. Дөрөв дэх үзэмж нь “Хос луу өндөг үмхсэн” хамгаас гайхалтай үзэмж байдаг. Туулайн ууланд гарч өнгийн харвал хос луу амаа ангайн тус бүр нэгэн чулууг үмхэн зүүн зүгт хандсан байдаг. Уулын оргил нь лууны бие болон харагдана. Лууны толгойд бас хэдэн квадрат метрийн хотгор газар байдаг. Борооны ус уг хотгорыг дүүргэдгээс лууны хүзүүнд гараад ажиглавал хөх үүслийн тонгоруу төрх онцын гойд харагддаг. Энэ үзэмжээс холгүй зайд бадамлянхуа цэцэг шиг төрхтэй хоёр том чулуу байрлана. Тэр чулуунд хүсэл сэтгэлээ даатган мөргөвөл аливаа бүхэн биелнэ хэмээн ярьдаг. Зургаа дахь үзэмж бол 100 метр урт агуй юм. Энэ агуйгаар явахад эртний үед очсон мэт мэдрэмж төрдөг. Энэ агуйг даган баруун тийшээ явбал Туулайн уулын хярд гардаг. Найм дахь үзэмж болох тэмээн хяруулын ясны чулуун үлдэгдэл зэрэг эртний амьтдын ясны үлдэгдлүүд харагдана.
        Да Ё соёлын буурийн илрүүлэлт нь 700 мянган жилийн өмнө мич-хүн энд амьдарч байсан гэдгийг нотолж байдаг гэнэ. Уг үлдэгдлийн найман гайхалтай үзэмж нь буурал түүхийг хүүрнэж, гайхамшигтай Да Ё соёл гадаад дотоодын жуулчдын анхаарлыг маш хүчтэй татаж байгаа юм. Да Ё соёлын буурь нь хурдтай хөгжиж байгаа бөгөөд өнөө үед дур булаам өнгө төрхөөрөө хүмүүсийн анхаарал сонирхлыг соронзон мэт татсаар!

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл