3 дугаар сарын 3-ны өдрийн үдээс хойш дэлхий дахны анхааралд хүрсэн 12 дугаар сонгуулийн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурал нийслэл Бээжинд нээлтээ хийв.
Хил хязгаар орны үндэстний цөөнх орноос ирсэн гишүүд болсон Өвөр Монголын гишүүд улсын дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байлаа. УТЗЗ-ний гишүүн Яо Хас: -Энэ удаа би эм бэлдмэлийн үнийг бууруулах тухай санал бэлтгэснээс гадна Өвөр Монгол орны сумын зэрэглэлийн үндэстний дунд сургуулийг сэргээх тухай санал авчирсан. Бүх салбарынхан миний энэхүү саналыг хүндэтгэн үзэхийг хүсэж байна гэж сэтгүүлчид хэлэв.
1 цаг хагас явагдсан их хурал дээр гишүүд Дундад улсын УТЗЗ-ний тэргүүлэгч Юй Жэншэнгийн хийсэн 12 дугаар сонгуулийн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Дундад улсын Хорооны байнгын хорооны ажлын тайланд анхаарлаа хандуулан хянамгай сонсож, эрч хүч, зориг нь хөвчлөгдсөн улс төрийн зөвлөгөөний хөгжилт хувиралтад сэтгэл хангалуун байна.

Өвөр Монголоос хүрэлцэн ирсэн УТЗЗ-ний гишүүн Үнэн: -Дарга Юй Жэншэнгийн хийсэн ажлын тайлангийн агуулга бодитой, өнгөрсөн жилийн ажлаа найман талаар дүгнэж, энэ жилийн ажлыг бодитой төлөвлөсөн байна. Би үндэстний цөөнх тоот гишүүний хувьд хурлын үзэл санааг хичээн суралцаж, хожим өөрийн тушаал хариуцлагадаа сайн гүйцэтгэж, улс орныхоо хөгжилд өчүүхэн ч гэсэн хүчин чадлаа өргөе гэж бодож байна гэж хурлыг сонссон санал бодлоо ярив.
