solongonews
Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний IV экспо болно
2026-05-22 17:30
Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний IV экспо болно

Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих IV экспо 6-р сарын 22-26-ны өдрүүдэд Бээжин хотын Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвийн Шүнь-И танхимд болно.

“Дэлхийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээе” уриатай энэхүү арга хэмжээг Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулж байна.

Энэ удаагийн экспо “6 сүлжээ + 1 үзэсгэлэнгийн бүс”-ээс бүрдэх бөгөөд тоон, ухаалаг технологи, дэвшилтэт үйлдвэрлэл, ногоон хөдөө аж ахуй, эрүүл амьдрал, ухаалаг автомашин, цэвэр эрчим хүчний сүлжээ, мөн ханган нийлүүлэлтийн сүлжээний үйлчилгээний үзэсгэлэнгийн бүсийг багтаажээ.

Австрали улс анх удаа төрийн түвшний хүндэт зочин орноор оролцох бол Овернь-Рона-Альп бүс болон Лигуриа бүс гадаадын хүндэт зочин бүсээр оролцоно.

Харин Аньхүй болон Хайнань муж дотоодын хүндэт зочин мужаар оролцох юм байна.

Одоогийн байдлаар 85 улс, бүс нутгийн 676 аж ахуйн нэгж, байгууллага оролцохоо баталгаажуулжээ. Үүний 36.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай оролцогчид эзэлж байгаа бөгөөд дэлхийн топ-500 болон салбарын тэргүүлэгч компаниудын эзлэх хувь 65 хувиас давсан байна.

Экспод бодитоор оролцох аж ахуйн нэгжийн тоо 1200-гаас давж, гадаадын үзэгч, бизнес уулзалтын төлөөлөгчдийн баг 150-аас давах төлөвтэй байгаа нь цар хүрээ, түвшний хувьд өмнөх удаагийнхаас өндөр байх хүлээлттэй байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын худалдааны танхим зэрэг олон улсын таван байгууллага энэ удаад мөн дэмжигч байгууллагаар оролцож байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл