solongonews
Эмэгтэйчүүд 30 нас хүрвэл үргэлж инээмсэглэхийг эрхэмлээрэй
2015-02-04 12:53
Эмэгтэй хүн түргэн өтлөхөөс яаж аргацах тухай арга

    Алиа дэгжин бага нас болон цог залуу нас өнгөрөн одож, нүүр царайнд үл мэдэгдэм атираа сууж, бие бялдарт хувиралт гарах үеэс олонх хүн одоо л өтлөх юм байна хэмээн бачимдан сандарч, зарим нь айж сүрддэг. Сэтгэл судлалын эрдэмтэн энэхүү байдлыг аргацаах арга ухаан заасныг доор танилцуулж байна.

    30 нас хүрвэл өнгө зүс бууран хөгшрөх байдал илэрдэг, энэ үед биеэ тэгшхэн байлгахыг чухалчилж үргэлж инээмсэглэхийг эрхэмлэнэ. Эрэгтэй хүний хувьд 30 нас нь бойжиж гүйцэн, ухаан санаа боловсрон, хариуцлага үүрэх хугацаа боловч эмэгтэй хүнд залуу хүний жавхаа болон өнгө зүс буурч эхлэх хугацаа болно. Олонх хүн: “30 нас хүрвэл өтлөх нь түргэн болсон мэт санагдаж, жин нэмэгдэн, нүүр царайнд үрчлээ сууж яахын аргагүй болох юм” гэнэ. Нас нэмэгдэхийн хирээр өнгө зүс бууран ажил үйлс нь бүтэмжгүй байдаг зарим нь бачимдаж сандран, идэвхжил нь буурч, өөрийгөө голох хэмжээнд хүрдэг ажээ.

    Үнэндээ гоё сайхан зүс өнгөтэй байсан ч гэсэн тэр нь мөнхийн биш. 30 нас нь нэг даваа болох нь яриангүй. Энэхүү ёсыг зөвөөр танин зоригтой хандах юм бол өтлөхөөс айхгүй болж, ажил үйлсдээ амжилт бүтэмж олж, өрх гэрээ зол жаргалтай болгож чадна. Нэгт. Биеэ тэгшхэн байлгах хэрэгтэй. Ингэвэл цог жавхаатай харагдаж, биедээ итгэлтэй болдог. Хоёрт. Инээмсэглэн байх хэрэгтэй. Сэтгэлийн угаасаа баяртай байх нь хажуу хавийн хүмүүсд нөлөөлөх мөртөө нас жилийн зөрөөг багасгадаг. Гуравт. Үсний хэлбэрээ хувиргах хэрэгтэй. Цагийн урсгалд зохицуулан үсээ засвал их дээр байх болно. Дөрөвт. Тамхи татахаа цээрлэн архи уухаа багасгах хэрэгтэй. Тамхи татаж архи уух нь хүнийг амархан өтлүүлдэг.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл